Хайх

Уэс Андерсоны кино бүтээлүүдэд зориулсан үзэсгэлэн Нью-Йорк хотноо гарна

Уэс Андерсоны кино бүтээлүүдэд зориулсан үзэсгэлэн Нью-Йорк хотноо гарна

Шинэ санааны урамшуулагч


Үзэсгэлэнгийн түүх зургаан жилийн өмнө Сан-Франциско хотод эхэлсэн бол одоо Уэс Андерсоны кино бүтээлүүдийн баатруудыг орчин үеийн зураачид хэрхэн хардгийг Нью-Йорк хотод үзэж сонирхох боломжтой

Найруулагч Уэс Андерсон болон түүний кино бүтээлүүдэд зориулсан "Поп-ап" үзэсгэлэнгийн санааг анх Spoke Art Gallery-гийн эзэн Кен Харман санаачилсан байна. Түүнээс хойш үзэсгэлэн илүү өргөжиж, хүмүүсийн сонирхол улам бүр нэмэгджээ. Энэ жил үзэсгэлэн Нью-Йорк хотын Joseph Gross Gallery-д 8 дугаар сарын 7-ноос эхлэн гарах юм. Зохион байгуулагчдын онцолж байгаагаар Уэс Андерсоны бүтээлүүд үзэгчдийг дайны өмнөх Европ руу болон Энэтхэг улс, Нью-Йорк руу галт тэргээр аялуулдаг гэнэ.

Уэс Андерсоны кино бүтээлүүдэд зориулсан үзэсгэлэн Нью-Йорк хотноо гарна (фото 1)

Уэс Андерсоны кино бүтээлүүдэд зориулсан үзэсгэлэн Нью-Йорк хотноо гарна (фото 2)

Уэс Андерсоны кино бүтээлүүдэд зориулсан үзэсгэлэн Нью-Йорк хотноо гарна (фото 3)

Энэ удаагийн үзэсгэлэнд 70 орчим уран бүтээлчид найруулагч Андерсоны кино бүтээлээс сэдэвлэсэн зургуудаа толилуулах юм байна. Харин найруулагч үзэсгэлэнгийн нээлтэнд ирэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэв ирвэл өөрийн бүтээлийн баатруудтай уулзах гэнэ. Учир нь үзэсгэлэнгийн нээлтэнд ирж буй хүмүүс Андерсоны бүтээлд гардагтай ижил хувцас өмссөн байх ажээ.

цааш үзэх