Хайх

2020 оны Каннын кино наадам зохиогдохгүй ч нэр дэвшигчдийн жагсаалт гарчээ. Анхаарал хандуулах ёстой бүтээлүүдийг харцгаая

2020 оны Каннын кино наадам зохиогдохгүй ч нэр дэвшигчдийн жагсаалт гарчээ. Анхаарал хандуулах ёстой бүтээлүүдийг харцгаая

Уэс Андерсоны "The French Dispatch", "Train To Busan"-ы үргэлжлэл, Миязакигийн ээлжит бүтээл болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

73 дах удаагийн Каннын кино наадам хүндхэн хувь заяатай тулгараад байна. Наадам хэд, хэдэн удаа хойшлогдсоны эцэст зургаадугаар сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч энэ жил огт зохиогдохгүй байх шийдвэрийг зохион байгуулагчид гаргасан билээ. Ингэснээр олон жилийн дараа Каннын кино наадам цуцлагдаж байгаа юм. Улмаар продюсерууд болон нэр дэвшиж буй бүтээлүүдэд наадмын хөтөлбөрт үлдэж "Канн-2020" нэр дор ирээдүйн фестивалиудаар танилцуулагдах эсвэл хөтөлбөрөөс хасагдаж "Канн-2021" наадамд улиран оролцох хэцүүхэн сонголт үлдээд байна.

Энэ жил нийт 2067 бүтээл Каннын кино наадамд өрсөлдөхөөр өргөдлөө өгсөн бөгөөд тэдгээрээс 56 бүрэн хэмжээний киног наадмын ерөнхийлөгч Пьер Лескюр болон үзвэр хариуцсан захирал Тьерри Фремо нар сонгоод байгаа юм. Энэ удаад бүтээлүүдийг уламжлалт арга барилаар бус дараах байдлаар сонгон шалгаруулжээ. Хамгийн түрүүнд мастеруудын бүтээлүүд (эргэн ирэгсэд), дараа нь шинэ найруулагчид, эцэст нь анхдагчид гэсэн ангиллаар сонгосон байна. Мөн анимэйшн, антологи, инээдмийн кино, баримтат кинонуудад тусдаа хэсэг гаргаж өгчээ.

"The French Dispatch", найруулагч Уэс Андерсон

Техасаас гаралтай алдарт найруулагч нийт долоон удаа Оскарын наадамд нэр дэвшсэн туршлагатай. Удаан хугацаанд завсарласны эцэст (хамгийн сүүлд түүний The Grand Budapest Hotel кино тэртээх 2014 онд танилцуулагдсан) тэрээр пастель өнгийн бүтээлээрээ эргэн ирж байна. Энэ удаад түүний багт Тильда Суинтон, Тимоти Шаламе, Элизабет Мосс, Фрэнсис МакДорманд, Сирша Ронан, Кристоф Вальц зэрэг "А" зэрэглэлийн одууд багтсан байгаа. Харин үйл явдалд "The French Dispatch" нэртэй Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс өгүүлнэ. Сонирхуулахад киног The New Yorker сониноос сэдэвлэн бүтээсэн юм.

"Druk", найруулагч Томас Винтерберг

Архинд донтох талаар өгүүлсэн энэхүү кино нь наймдугаар сард нээлтээ хийнэ. Трейлерээс ажиглахад киноны гол дүрүүд төдийгүй Мадс Миккельсен, Томас Бо Ларсен, Ларс Ранте, Маунус Миллан гээд дүр бүтээсэн жүжигчид ч бага зэргийн "халаалттай" харагдана.

"Été 85", найруулагч Франсуа Озон

Жанр хувьсгагч, эротик урсгалыг өөрчлөгч, хүсэмжит дүрүүдийг бүтээгч, гурван удаагийн "Мөнгөн Баавгай" шагналт кино найруулагч Франсуа Озон ижил хүйсийн хайрын сэдэвтээ эргэн ирлээ. Өсвөр насныхны хайр дурлал, далай, нар, 1980-аад оны Нормандын амралтын газар дээрх үдэшлэгийн тухай өгүүлэх зуны драм хэмээн түүний шинэ бүтээлийг тодорхойлж болно.

"Train To Busan: Penninsula", найруулагч Ён Сан Хо

Өмнөд Солонгосын box office-ын лидер "Train To Busan" киноны нэгдүгээр анги Каннын кино наадмын "Шөнийн үзвэр"-ийн хүрээнд анх танилцуулагдаж байв. Тухайн үед кино шүүмжлэгчид кино театрын нээлтүүд Каннд танилцуулагдах шинэ давлагаа эхэлсэн бололтой хэмээн баярлаж байсан юм. Тэгвэл дөрвөн жилийн дараа гарч буй алдарт киноны үргэлжлэл эхний ангиасаа дутахааргүй сайн болсон бололтой. Үйл явдалд нэгэн халагдсан цэрэг багийн хамтаар зомбинуудтай тэмцэх болно.

"Ammonite", найруулагч Фрэнсис Ли

2020 оны Каннын кино наадам зохиогдохгүй ч нэр дэвшигчдийн жагсаалт гарчээ. Анхаарал хандуулах ёстой бүтээлүүдийг харцгаая (фото 1)

Кейт Уинслет болон Сирша Ронан нар хамтран XIX зууны уур амьсгал, өнгө төрхийг маш яруу тодоор гаргаж өгсөн байгаа. Киноны үйл явдалд палеонтологич бүсгүй (Уинслет) болон Лондонд эмчилгээ хийлгэхээр ирсэн бүсгүйн (Ронан) түүхийг өгүүлэх бөгөөд улмаар тэд хоорондоо онцгой харилцаатай болсноо ухаардаг. Фрэнсис Ли нь 2017 онд "God's Own Country" бүтээлээрээ Берлиний кино наадмыг чимж, Их Британийн кино академийн шагналд нэр дэвшиж байсан билээ.

"Fallen", найруулагч Вигго Мортенсен

2020 оны Каннын кино наадам зохиогдохгүй ч нэр дэвшигчдийн жагсаалт гарчээ. Анхаарал хандуулах ёстой бүтээлүүдийг харцгаая (фото 2)

Авьяаслаг жүжигчин Вигго Мортенсений найруулсан анхны кино нь Санденс кино наадамд өнгөрсөн хоёрдугаар сард анх нээлтээ хийсэн юм. Кинонд хөгшин эцэг (Лэнс Хенриксен) болон түүний ижил хүйстэн хүүгийн (Вигго Мортенсен) харилцааны талаар өгүүлдэг. Өндөр настай аав нь түүнтэй ойр байхаар Калифорнид хүүгийнхээ Ази нөхөр болон өргөмөл охины гэрт нүүж ирнэ.

"Aya to majo", найруулагч Горо Миязаки

2020 оны Каннын кино наадам зохиогдохгүй ч нэр дэвшигчдийн жагсаалт гарчээ. Анхаарал хандуулах ёстой бүтээлүүдийг харцгаая (фото 3)

Хаяо Миязакигийн хүү Горо ийнхүү гурав дах бүрэн хэмжээний киногоо бүтээжээ. Диана Уинн Жонсын номоос сэдэвлэсэн энэхүү кино нь Ghibli студийн анхны 3D-CG анимэйшн кино болж байна. Өөрөөр хэлбэл тэдний анхны гараар зураагүй бүтээл болох юм.

"Soul", найруулагч Пит Доктер

"Inside Out", "Up", "Monsters, Inc." зэрэг алдарт анимэйшн кинонуудыг хийсэн, Оскарын шагналт Пит Доктерын ээлжит бүтээл нөгөө ертөнцийн талаар өгүүлэх болно. Disney болон Pixar кино компаниудын бүтээж буй энэхүү кинонд нэгэн дуу хөгжмийн багш осолд орсноор сүнс нь биеэсээ гарч явдаг бөгөөд тэрээр цоо шинэ ертөнцийг мэдэрч, амьдралын утга учрыг ойлгоно.

цааш үзэх