
2021 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо
Энэ жилийн Оскар түүхэнд бичигдлээ
Лос-Анжелес хотын Dolby Theatre-д 93 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн Оскар хэд, хэдэн сэтгэл догдлом үйл явдлаар түүхэнд бичигдлээ. Тодруулбал, "Шилдэг кино" төрөлд анх удаа бүхэлдээ өнгөт арьстай зураг авалтын багынхнаас бүрдсэн кино нэр дэвшсэн төдийгүй кино наадмын түүхэнд анх удаа хоёр Ази гаралтай жүжигчин нэгэн зэрэг "Шилдэг жүжигчин" төрлүүдэд нэр дэвшиж, мөн "Шилдэг найруулагч" төрөлд анх удаа хоёр эмэгтэй найруулагч нэр дэвшлээ.
Цар тахалтай холбогдуулан кино наадмын зураг авалтыг олон байршлуудад хувааж хийсэн бөгөөд нэг дор олон хүн цуглахаас сэргийлэхийн тулд зочдыг хэсэгчлэн оруулж, хэсэг хугацааны дараа солбих байдлаар зохион байгуулалт нь явагджээ. Түүнчлэн нэр дэвшигчид камерын өмнө маскаа тайлсан ч бусад бүх хугацаанд маскаа зүүж ёслолд оролцсон байна.
Шилдэг кино
"Nomadland"

Шилдэг кино найруулагч
Хлои Чжао, "Nomadland"

Шилдэг эрэгтэй жүжигчин
Энтони Хопкинс, "The Father"

Шилдэг эмэгтэй жүжигчин
Фрэнсис Макдорманд, "Nomadland"

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Дэниэл Калуя, "Judas and the Black Messiah"

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Юн Ё Жон, "Minari"

Шилдэг анимэйшн кино
"Soul"

Шилдэг кино зохиол (эх зохиол)
"Promising Young Woman"

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)
"The Father"

Шилдэг кино зураг авалт
"Mank"

Шилдэг гадаад кино
"Another Round"

Шилдэг костюм дизайн
"Ma Rainey's Black Bottom"

Шилдэг хөгжмийн зохиол
"Soul"

Шилдэг эвлүүлэг
"Sound of Metal"

Шилдэг баримтат кино
"My Octopus Teacher"

Шилдэг дуу
"Fight for You," Judas and the Black Messiah

Шилдэг богино хэмжээний анимэйшн кино
"If Anything Happens I Love You"

Шилдэг дүрсний эффект
"Tenet"

Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт
"Ma Rainey's Black Bottom"

Шилдэг богино хэмжээний баримтат кино
"Colette"

Шилдэг продакшн дизайн
"Mank"
