
Алтан Бөмбөрцөг 2025: Shōgun, The Brutalist, Emilia Pérez шагнал хүртлээ
Өчигдөр Америкийн кино болон телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийг тодруулдаг 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд өмнөх оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд нээлтээ хийсэн бүтээлүүд нэр дэвшдэг уламжлалтай билээ.

Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн Emilia Pérez кино шилдэг кино шагналыг хүртэхийн зэрэгцээ шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, шилдэг дуу тэргүүтэй гол шагналуудыг гардан авчээ. Түүнчлэн үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс ихээхэн сайшаал хүртээд байсан The Substance кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Деми Мур төрөлдөө шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн байна. Харин телевизийн салбараас The Penguin цувралд дүр бүтээсэн жүжигчин Колин Фаррелл төрөлдөө шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөөд амжив. Мөн Shōgun бүтээл шилдэг цуврал, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин гэхчлэн жанрынхаа ихэнх шагналыг түүж гайхалтай амжилт үзүүлжээ.
Ингээд 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын ялагчидтай дэлгэрэнгүй танилцана уу.
Шилдэг уянгын кино

The Brutalist
Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

Emilia Pérez
Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Фернанда Торрес, I'm Still Here
Уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Эдриан Броуди, The Brutalist
Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

Деми Мур, The Substance
Мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

Себастьян Стэн, A Different Man
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Зоуи Салдана, Emilia Pérez
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Киран Калкин, A Real Pain
Шилдэг найруулагч

Брэди Корбет, The Brutalist
Шилдэг дуу

Карла София Гаскон, Зоуи Салдана - El Mal, Emilia Pérez
Шилдэг анимейшн

Flow
Шилдэг гадаад кино

Emilia Pérez
Шилдэг уянгын цуврал

Shōgun
Шилдэг мюзикл эсвэл инээдмийн цуврал

Hacks
Шилдэг телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Baby Reindeer
Уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Анна Савай, Shōgun
Уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Хироюки Санада, Shōgun
Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Жан Смарт, Hacks
Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жереми Аллен Уайт, The Bear
Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Жоди Фостер, True Detective: Night Country
Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино, богино эсвэл антологи цуврал

Колин Фаррелл, The Penguin
Шилдэг эмэгтэй туслах дүр, цуврал

Жессика Ганнинг, Baby Reindeer
Шилдэг эрэгтэй туслах дүр, цуврал

Таданобу Асано, Shōgun
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт