Алтан Бөмбөрцөг 2025: Улаан хивсний шилдэг төрхүүд
Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд 82 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам зохион байгуулагдаж эхэллээ. Шинэ оны анхны бөгөөд хамгийн том кино наадмыг комедиан Никки Глэйзер хөтлөн явуулахаар болсон байна.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Emilia Pérez кино хамгийн олон буюу арван номинацид өрсөлдөж байгаа бол The Brutalist, The Bear бүтээлүүд чамгүй амжилтыг тогтоон, нэр дэвшсэн тоогоороо Emilia Pérez киноны ард жагсаж байгаа юм.
Харин улаан хивсний ёслолд Николь Кидман, Ариана Гранде, Тимоти Шаламе, Анжелина Жоли, Мишель Ёо тэргүүтэй кино урлагийн салбарын хамгийн алдартай одод хуран цугларсан харагдлаа. Тэр ч утгаараа наадамд уригдан ирсэн зочдын хувцаслалт яг одоо нийгмийн сүлжээнд халуун сэдэв болон яригдаж байна. Тэдгээрээс Эль Фаннингийн гоёсон ирвэсийн хээтэй, тоорын ягаан өнгийн даашинз, Monsters: The Lyle and Erik Menendez Story цувралаараа олонд танигдаж чадсан жүжигчин Николас Чавесын хүрэн улаан өнгийн сонгодог хослол, Balenciaga брэндийн нуруу нь ил гарсан загвартай, гялалзсан шигтгээтэй мөнгөлөг даашинзаар хэв маягаа бүрдүүлсэн Николь Кидманы эрхэмсэг төрх, Зендеягийн сонгодог холливүүд стиль бидний харцыг булааж чадлаа.
Ингээд 2025 оны Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсний шилдэг дүр төрхүүдтэй танилцана уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт