Дэвид О. Расселын Prada-д зориулж бүтээсэн богино хэмжээний кино цацагдлаа
“Past Forward”
"American Hustle", "Silver Linings Playbook" зэрэг бүтээлүүдээрээ алдартай найруулагч Дэвид О. Рассел "Past Forward" богино хэмжээний киног Миучча Прадатай хамтарч хийсэн юм. Үр дүнд нь хар цагаан өнгийн сюрреалист кино бүтсэн байна. Кинонд нэг үйл явдлыг гурван өөр жүжигчний өнцгөөс харуулна. "Past Forward" кинонд Эллисон Уильямс, Фрида Пинто, Жон Красински, Саша Барон Коэн болон бусад авьяаслаг жүжигчид тогложээ.
"Яг л зүүд шиг бүтээл хийх санааг анх Миучча Прада гаргаж, намайг сорьсон юм. Миний хувьд энэ нь аялал шиг кино хийх боломж байсан юм. Харин энэ аяллын хөтөч нь дурсамжууд, амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөл байх болно. Бид үзэгчийн хүлээлт, эсвэл киноны өгүүлэмжээс хамаараагүй урлагийн бүтээл хийхийг зорьсон" гэж Рассел киноны тухай ярьсан байна.
Энэхүү богино хэмжээний кино нь хамгийн анх Миланы загварын долоо хоногийн үеэр болсон Prada-гийн загварын шоун дээр танилцуулагдсан бол өчигдөр дэлхий даяар цацагдсан байна.