Хайх

Миланы загварын долоо хоног: Prada, хавар-зун 2017

Миланы загварын долоо хоног: Prada, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Миланы загварын долоо хоног есдүгээр сарын 21-27-ны хооронд үргэлжилнэ. Бюро 24/7 загварын долоо хоногийн чухал үйл явдлууд ба гол агшнуудыг хүргэж байна. Энэ удаад бид Prada, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг бэлдлээ

Миланы загварын долоо хоногт танилцуулсан Prada-гийн 2017 оны хавар-зуны шинэ цуглуулга тэр чигтээ 1970-аад оныг санагдуулж байлаа. Шоунд зориулж Fondazione Prada барилгад металл тайз засч, "American Hustle", "Silver Lining Playbook" кинонуудаараа Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч Дэвид О.Расселын бүтээсэн киноны дэлгэц бүхий инсталляцууд байрлуулжээ. Загварын шоуны үеэр эдгээр дэлгэцээр Дэвид О.Рассел ба Миучча Прада нарын хамтарсан "Past Forward" нэртэй богино хэмжээний киноны хэсгээс толилуулж байсан юм.

Prada, хавар-зун 2017 цуглуулгын загварын шоуг улаан бүстэй, энгийн даашинзтай загвар өмсөгч нээж алхасны дараа өнгө, өнгийн 1970-аад оны загвар бүхий дүр төрхүүд коллекцийг давамгайлсан юм. Тухайлбал, энэхүү цуглуулгад орсон пижам хослол, тренч цув, дөрвөлжин хээтэй хүрэм, юбка, цамцны ханцуй ба сандаал, цүнх гээд бараг бүх хувцасны детальд марабу өд харагдсан. Энэ улиралд хээтэй пижам болон Ази хэв маягтай деталиуд загварын ертөнцийн гол трендүүдийн нэг болоод байгаа. Prada-гийн загварын загварын шоун дээр ч ийм элементүүд цөөнгүй үзэгдлээ. Жишээ нь ази маягийн тэр дундаа хятад стилийн захтай пижам хослол өмссөн загвар өмсөгчид хамгийн их анхаарал татаж байсан. Мөн загварын өмсөгчдийн нүүр будалт ба үсний засалт маш энгийн минималист хэв маягтай болжээ.

Миучча Прада тайзны ард "Өнгөрсөн цуглуулгаа бодвол илүү энгийн зүйл хийхийг хүссэн бөгөөд хээнцэр байдлыг харуулах шинэ арга хайж олохыг эрмэлзсэн" гэж ярьсан байна.

цааш үзэх