Хайх

Gotham Awards 2023 ёслолын ялагчид тодорлоо: “Beef”, “Past Lives”, “A Small Life” болон бусад

Gotham Awards 2023 ёслолын ялагчид тодорлоо: “Beef”, “Past Lives”, “A Small Life” болон бусад

Text: Buro.Mongolia


Оны шилдэг бие даасан кино бүтээлийг шалгаруулдаг гэдгээрээ онцлог “Gotham Independent Film Awards” наадам Нью-Йорк хотод ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Хэдийгээр бие даасан уран бүтээлчдийг дэмждэг гэх тодотголтой ч наадамд өндөр төсвөөр бүтсэн олон бүтээлүүд өрсөлддөг тул зохион байгуулагчдын зүгээс нэр дэвших боломжтой кинонуудын төсвийг 35 сая ам.доллароор бууруулан олон бүтээлүүдэд боломж олгожээ. Мөн 2021 оноос эхлэн тэд шагналын ангиллаа хүйсээр нь зааглахаа больсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй жүжигчид хамтдаа нэг төрөлд өрсөлдөх боломжтой болсон юм.

Энэ жилийн “Шилдэг уран сайхны кино” төрөлд найруулагч Сун Селиний “Past Lives” бүтээл шалгарсан бол “40 минутаас доош урттай шилдэг цуврал” төрөлд Netflix-ийн албан ёсны бүтээл “Beef” тодорчээ. Мөн “Riverdale” цувралаараа олонд танигдсан залуу жүжигчин Чарльз Мелтон “May December” киногоороо “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртсэн байна.

Ингээд ялагчдын жагсаалттай танилцана уу.

Шилдэг уран сайхны кино

"Past Lives"

Шилдэг гол дүр

Лили Гладстон, “The Unknown Country”

Шилдэг туслах дүр

Чарльз Мелтон, “May December”

Шилдэг зохиол

Жастин Триет, Артур Харари, “Anatomy of a Fall”

Шилдэг гадаад кино

"Anatomy of a Fall"

Шилдэг баримтат кино

"Four Daughters"

Шилдэг найруулагч

А.В. Роквелл, “A Thousand and One”

Шилдэг драмын гол дүр

Али Вонг, “Beef”

40 минутаас дээш урттай шилдэг цуврал

"A Small Light"

40 минутаас доош урттай шилдэг цуврал

"Beef"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх