Жеймс Бондын шинэ анги энэ намар гарна
“007: Спектр”
Английн нууц албаны ажилтан Жеймс Бонд цувралын "007: Спектр" шинэ киноны найруулагчаар "007: "Скайфолын" координатыг найруулсан Сэм Мендес ажиллаж, гол дүрд мэдээж хэрэг Даниел Крейг тоглосон байна. Түүний хамтаар кинонд Кристоф Вальц, Рэйф Файнс, Моника Беллуччи болон Леа Сейду нар дүр бүтээх болжээ.
Урьдын адил киноны сэдэв, үйл явдал бүрэн тодорхой болоогүй, нууцлаг хэвээр байна. Ямартай ч энэ удаа Бондод нэгэн нууцлалтай зурвас ирдэг ба энэ нь Кристоф Вальцын дүрийн толгойлдог, аймшигт гэмт хэргийн "Спектр" нэртэй бүлгээс ирсэн байдаг. Иймээс Бонд энэ бүлгийн мөрийг хөөж, "хорон санаат" залуучуудыг мөрдөж, эх орноо аврахаар зэхнэ. Харин энэ үеэр Рэйф Файнсийн дүр болох ноён М нууц алба устгагдахаас аврах арга хэмжээ авна. Киноны шинэ цувралын дэлхийн нээлтийг 10, 11-р саруудад хийхээр болжээ.