Хайх

Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд

Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд

Text: Buro.Mongolia


2024 оны Каннын кино наадам Францын Номин эрэгт амжилттай зохион байгуулагдаж байна. Жил бүр алдартнууд тус наадамд оролцохдоо хуучны Холливүүд хэв маягийг эрхэмлэж, сонгодог, цэмцгэр нүүр будалт болон үс засалтыг түлхүү хэрэгжүүлж ирсэн билээ. Харин энэ жилийн хувьд уригдан ирсэн зочид хурц, тод өнгийн будалтаас зайлсхийж, голчлон хөнгөхөн суурьтай, минимал будалтаар дүр төрхөө бүрдүүлжээ. 

Юун түрүүнд модель Тейлор Хиллийн нойтон мэт самналттай пикси үсний засалт болон 1950-аад оныг санагдуулам нүдний будалтыг онцлох нь зүйтэй болов уу. Түүнчлэн найруулагч Грета Гервигийн ташуу хагалалттай үс засалт болон хүрэн өнгө давамгайлсан нүүр будалт, жүжигчин Ева Гриний гэрэлтсэн ягаан хацар, франц жүжигчин Леа Сейдугийн бараг л будаагүй мэт натурал дүр төрх харц булааж байлаа. Харин эрчүүдээс инфлюенсэр Рахи Чаддагийн бүрдүүлсэн гялалзсан нүүр будалт олны анхаарлыг ихээхэн татаж чадсан юм. Мөн энэхүү үдэш барбиг санагдуулам ягаан уруулын будалт, сулавтар долгионтой болон хойш самнан шуусан үс засалт, зөөлөн туяатай шаргал өнгийн нүд будалт гээд байгалийн төрхийг тодотгож өгсөн хэв маяг зонхилж байгаа харагдлаа. 

Ингээд 77 дахь удаагийн Каннын кино наадам дээрх шилдэг гоо сайхны төрхүүдтэй танилцана уу. 

Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 1)
Тейлор Хилл
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 2)
Грета Гервиг
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 3)
Ева Грин
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 4)
Леа Сейду
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 5)
Рахи Чадда
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 6)
Хайди Клум
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 7)
Аня-Тейлор Жой
Каннын кино наадам 2024: Шилдэг гоо сайхны төрхүүд (фото 8)
Роми Стрейд

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх