Мэттью МакКонахи, Идрис Эльба нар Стивен Кингийн зохиолын дэлгэцийн бүтээлд тоглоно
The Dark Tower
Стивен Кингийн The Dark Tower цуврал зохиолын дэлгэцийн бүтээлд Мэттью МакКонахи, Идрис Эльба нар тоглохоор болжээ
Стивен Кингийн 1982 оноос 2012 оны хооронд бичсэн найман боть цуврал The Dark Tower зохиол дэлгэцийн бүтээл болж гарна. Цуврал зохиолоор хийгдэх кинонд алдарт жүжигчид тоглох болсныг Стивен Кинг өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Идрис Эльба мэргэн бууч Роланд Дискейны дүрд тоглох бол Мэттью МакКонахи түүний нууцлаг дайсан Рэндалл Флэггийн дүрд тоглох болсон байна.
Кино зураг авалт удахгүй өмнөд Африкт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд зохиолын эхний хэсгийг алгасан, үйл явдал нь гол хэсэгт шилжин үргэлжлэх аж. Киног 2017 оны нэгдүгээр сард дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа юм байна.