Хайх

Нуми Рапас Эми Уайнхаусын дүрд

Нуми Рапас Эми Уайнхаусын дүрд

Өөр нэг хувилбар

Text: Б.Амина


Зураг:

Швед жүжигчин Нуми Рапас Их Британийн дуучин Эми Уайнхаусын амьдралыг өгүүлэх шинэ кинонд тоглоно

Эми Уайнхаусын тухай өгүүлэх шинэ кинонд Нуми Рапаст дүр бүтээх саналыг тавьсан байна. Киноны нэр, жүжигчдийн бүрэлдэхүүн болон гарах өдөр зэрэг нь тодорхойгүй байгаа ч зохиол болон зураг авалтыг ирланд найруулагч Керстен Шеридан хийхээр болжээ. Тэрбээр Dollhouse, August Rush зэрэг кинонуудаараа алдартай юм.

Шинэ киноны гол дүрд Стиг Ларссоны зохиолоор бүтээсэн The Girl with the Dragon Tattoo киноны жүжигчин Нуми Рапас тоглох аж.

Дашрамд дурдахад Азиф Кападиагийн Amy нэртэй баримтат кино 2015 онд гарсан ч дуучны гэр бүл дургүйцлаа илэрхийлсэн билээ. Харин саяхан дуучны аав охиныхоо тухай кино хийх болсоноо мэдэгдсэн юм.

 

цааш үзэх