Хайх

Шерлок цувралын зул сарын тусгай ангийн трейлер

XIX зууны сүүл үе

Text: Б.Амина


Зураг:

"BBC One" телекомпани Викторианы эрин үе дэх Шерлокийн адал явдлын тухай зул сарын баярт зориулсан тусгай ангийн трейлерийг гаргажээ

BBC One арванхоёрдугаар сарын 25-нд Шерлок цувралын тусгай ангийг гаргана гэж мэдэгдсэн билээ. Киноны гол дүрүүдэд Бенедикт Камбербэтч болон Мартин Фриман нар тоглох бөгөөд, үйл явдал нь XIX зууны сүүл үед, Лондонд өрнөнө. Дашрамд дурдахад тус анги Викторын эрин үеийн дурсгалд зориулагдсан ба цувралын гол сэдэвтэй уялдаагүй байх аж. Өнгөрсөн зун Стивен Моффат зул сарын тусгай ангид хий үзэгдэл гарна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Миний бодлоор Викторын үеийн орчинд хий үзэгдэлтэй аймшгийн зүйлс илүү сайн харагддаг. Бид өмнө нь Конан Дойлын бүтээлийг аймшгийн кино мэт төсөөлдөггүй байсан. Харин Викторын үеийн байдал аймшигт түүхийг харуулах боломжийг бидэнд олгож байгаа юм" хэмээсэн байна.

Жүжигчдэд шинэ төрх нь сайхан зохисныг хэлэх хэрэгтэй байх. Жишээ нь Камбербэтчийн дүр илүү хүлцэнгүй, боловсон болж яг л Викторын үеийн жентельмен болжээ.

Харин цуврал киноны дөрөвдүгээр улирлын зураг авалт ирэх оны эхээр эхлэх юм байна.

цааш үзэх