Хайх

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Улаан хивс болон үзэгчгүй виртуал арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 72 дах удаагийн Emmy шагнал гардуулах ёслол хэдхэн цагийн өмнө ялагчдаа тодруулсан байна. Дэлхий дахинд нүүрлэсэн COVID-19 цар тахлын улмаас арга хэмжээ онлайн хэлбэрээр зохиогдсон бөгөөд ёслолын продюсерууд нэр дэвшигчдийн байрлаж байгаа дэлхийн 10 орны 20 хот руу нийт 130 камер илгээж, арга хэмжээг шууд дамжуулжээ. Мөн нэр дэвшигчдэд зөөврийн компьютер, камер, гэрэл, микрофон илгээж, Zoom аппаар виртуал ёслол зохион байгуулсан юм.

Энэ үдэш "Watchmen", "Succession", "Ozark", "Schitt's Creek" бүтээлүүд шагналын тоогоороо тэргүүлсэн байна. Ингээд бүх талаараа онцгой болсон 2020 оны Emmy ёслолын ялагчидтай танилцацгаая.

Шилдэг инээдмийн цуврал

"Schitt's Creek"

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Дэн Леви, "Schitt's Creek"

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Энни Мерфи, "Schitt's Creek"

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Кэтрин О'Хара, "Schitt's Creek"

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Южин Леви, "Schitt's Creek"

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг богино цуврал

"Watchmen"

Богино цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Яхья Абдул-Матин II, "Watchmen"

Богино цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Узо Адуба, "Mrs. America"

Богино цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Режина Кинг, "Watchmen"

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Богино цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Марк Руффало, "I Know This Much Is True"

Шилдэг утга уянгын цуврал

"Succession"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Билли Крудап, "The Morning Show"

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жулия Гарнер, "Ozark"

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Зендея, "Euphoria"

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Жереми Стронг, "Succession"

Шилдэг цувралууд болон жүжигчид: Emmy 2020 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Инээдмийн цувралын шилдэг зохиол

Дэн Леви, "Schitt's Creek"

Инээдмийн цувралын шилдэг найруулга

Эндрю Чивидино, Дэн Леви, "Schitt's Creek"

Богино цувралын шилдэг зохиол

Дэймон Линделоф, Корд Жефферсон, "Watchmen"

Богино цувралын шилдэг найруулга

Мария Шрейдер, "Unorthodox"

Утга уянгын цувралын шилдэг зохиол

Жесси Армстронг, "Succession"

Утга уянгын цувралын шилдэг найруулга

Андрий Парекх, "Succession"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх