Хайх

Та Оскарын шагналт Bear story киног үзэж амжсан уу?

Эндээс үзээрэй

Text: Buro.Mongolia


Баавгайн түүх кино яруу алдраа дуурсгасаар байна. Найруулагч Габриель Осорио Варгасын бүтээл өмнө нь олон улсын хэмжээний 50 гаруй кино наадмаас шагнал хүртсэн билээ. Одоо харин энэ бүтээлийг Оскарын шагналт гэж дуудаж байх боллоо

Энэхүү богино хэмжээний хүүхэлдэйн киног Чилийн кино найруулагч Габриель Осорио Варгас найруулсан билээ. Тэрбээр кино зохиолоо Даниель Кастротой хамтран бичсэн бөгөөд хүний сэтгэлд маш гүн сэтгэгдэл төрүүлэх бүтээл юм. Анх 2014 онд бүтээгдсэн энэхүү кино Punkrobot`s студид төдийгүй Чили улсад анхны Оскарын шагналыг авчирсан кино боллоо.

Кинонд нэгэн хөгшин баавгай гарна. Тэр өдөр бүр өөрийн хийсэн эгшигт хайрцгаа авч гудамжны буланд очиж, бяцхан бамбаруушнуудад эгшигт хайрцгаа үзүүлж мөнгө олдог байна. Эгшигт хайрцган дотор нэгэн баавгайн гэр бүлийн түүх гарах бөгөөд аавыг нь циркт тоглуулахаар хэсэг баавгайнууд авч одно. Хөөрхий баавгай гэр бүлдээ эргэн очихын тулд циркээс оргох аж. Сонирхуулахад, тус хүүхэлдэйн кино нь найруулагчийн өвөө болох Леопольдо Осориогийн амьдралаас сэдэвлэгдэн бүтсэн гэнэ. Тэрээр Чилийн төрийн эргэлтийн үед улс төрийн хилс хэргээр хоёр жил шоронд хоригдож байсан хүн ажээ. 

Ингээд энэ жилийн Оскарын наадмын "Шилдэг богино хэмжээний кино" шагналт бүтээлийг бүтнээр нь үзэцгээе.

цааш үзэх