Хайх

Том Крузын тоглосон "The Mummy" киноны трейлер гарлаа

Тэд зугатаж чадахгүй

Text: Buro.Mongolia


Universal студийн шинэ бүтээл, Том Круз гол дүрд нь тоглосон "The Mummy" кино ирэх зургаадугаар сарын 9-нд дэлгэцнээ гарах гэж байна. Энэхүү киноны үйл явдалд 2000 жилийн өмнө амьдаар нь бунханд хийж орхисон эртний Египтийн гүнж Ахманетын бунханг хэсэг цэргүүд санамсаргүй байдлаар нээж буй тухай гарна. Ахманет гүнж сэрсэн даруйдаа хүн төрөлхтний эсрэг дийлдэшгүй аймшигт хүч болон хувирна. Харин түүнийг зогсоож, өөрийгөө төдийгүй хүн төрөлхтнийг аврах биелэгдэшгүй даалгаврыг Том Круз гүйцэтгэх болно. The Mummy киноны зохиолыг Жон Спайтс бичиж, найруулагчаар Алекс Куртсмэн ажилласан бөгөөд гол дүрүүдэд Том Крузээс гадна Софиа Боутелла, Аннабелла Уоллис нар тогложээ. 

цааш үзэх