
Tony Awards 2024: Ялагчид тодорлоо
Театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн Tony Awards амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үдэш зохиолч Дэвид Аджмигийн Stereophonic бүтээл Шилдэг жүжиг хэмээх хүндэт шагналыг хүртсэн бол Шилдэг мюзикл шагналын эздээр The Outsiders жүжгийн хамт олон тодорчээ.

Түүнчлэн жүжигчин Даниэл Рэдклифф, Сара Полсон нар карьерынхаа түүхэн дэх анхны Тони шагналаа гардан авсан баярт мөч тохиолоо. Merrily We Roll Along бүтээлээрээ шагнал хүртсэн жүжигчин Даниэл Рэдклифф "Би Harry Potter киноныхоо дараа яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Тухайн үед би тайзны урлагт аль хэдийн хөл тавьчихсан байсан ч гэсэн ирээдүйд юу болохыг огт тааварлаагүй. Нэг дүрд удаан хугацааны турш тоглохоор дотроос минь 'чадах чинээгээрээ олон зүйл хий' хэмээн хатгадаг байсан юм. Тийм учраас би яг одоо энд зогсож байна" хэмээн сэтгэлийн үгээ хэлжээ. Харин жүжигчин Сара Полсон Шилдэг эмэгтэй жүжигчин шагналаа гардан авахдаа баг хамт олон, мөн удаан хугацааны турш үерхэж буй найз бүсгүй Холланд Тейлортоо баярласнаа илэрхийлжээ.

Мөн тус үдэш дуучин Алиша Киз болон реппер Jay-Z нар тайзан дээр дахин нэгдэж, сэтгэл догдлом тоглолт үзүүлжээ. Тэд 2009 онд гаргаж байсан Empire State of Mind дуугаа дуучин Алиша Кизийн амьдралаас сэдэвлэсэн Hell's Kitchen мюзикл жүжигт зориулан толилуулсан байна.



Ингээд 77 дахь удаагийн Тони наадмын ялагчидтай танилцана уу.
Шилдэг жүжиг
Stereophonic

Шилдэг найруулагч
Даниел Аукин - Stereophonic
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Жереми Стронг - An Enemy of the People

Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Сара Полсон - Appropriate

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Вилл Брилл - Stereophonic
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Кара Янг - Purlie Victorious: A Non-Confederate Romp Through the Cotton Patch
Шилдэг мюзикл жүжиг
The Outsiders
Мюзикл жүжгийн шилдэг найруулагч
Даня Теймор - The Outsiders
Мюзикл жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Жонатан Грофф - Merrily We Roll Along

Мюзикл жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Малеа Жой Мун - Hell’s Kitchen

Мюзикл жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Даниел Рэдклифф - Merrily We Roll Along
Мюзикл жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Кесиа Льюис - Hell’s Kitchen