Хайх

Вуди Аллены бүтээсэн цуврал киноны анхны трейлер

Сонгодог Вуди

Text: Buro.Mongolia


Зураг:

Тун удахгүй Вуди Аллены телевизийн шинэ бүтээл дэлгэцэнд гарна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч шинээр гарсан трейлерийг хүлээн авч үзэцгээе

Энэ жилийн нэгдүгээр сард Вуди Аллен Amazon компаний Prime Video кино түрээсийн үйлчилгээнд зориулж шинэ телевизийн цуврал хийх гэж байгаа талаар мэдээллэж байсан. Бюро 24/7-д Вуди Аллен энэ киноныхоо талаар ярилцлага өгч байсан билээ. Мөн тэр үед энэхүү инээдмийн цувралд Вуди Аллен гол дүрд тоглох бөгөөд түүнтэй хамт Майли Сайрус, Элейн Мей нар дүр бүтээх нь тодорхой болсон юм. Тэгвэл одоо "Crisis in Six Scenes" нэртэй энэхүү шинэ цувралын анхны трейлер цацагдаж, нээлтээ хийх хугацааг ч давхар зарлалаа. "Crisis in Six Scenes" цувралын нэгдүгээр анги есдүгээр сарын 30-нд гарахаар болжээ.

Одоогийн байдлаар тус киноны үйл явдал 1960-аад онд өрнөнө гэдэг мэдээлэл л бидэнд байна. Мөн энэхүү трейлерээс яг ямар үйл явдал гарах нь төдийлөн харагдахгүй байгаа ч бид үсчингийн сандал дээр сууж буй Алленыг харж болно. Тэрээр өөрийн үсийг яг л Жеймс Динийх шиг болгохыг хүсч, үсчинд сэтгүүлийн зураг үзүүлнэ. "Би таны үсэн дээр арван жил ажилласан ч та хэзээ ч Жеймс Дин шиг харагдахгүй" гэж үсчин хариулна.

Цувралын нэг анги 30 минут үргэлжлэх бөгөөд нийт зургаан анги л гарах юм. Ямартаа ч бид тун удахгүй сонгодог Аллены киног цуврал хэлбэрээр үзэх нь ээ.

цааш үзэх