Жеймс Франко Стивен Кингийн зохиолоор хийж буй цувралд тоглож байна
"11.22.63"
Жон Кеннедийг аврахаар оролдож буй тухай гарах шинэ цуврал кино хоёрдугаар сард гарна
Жеймс Франкогийн бүтээсэн дүр болох Жейк Эппинг сургуульд англи хэл заадаг бөгөөд ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн амь насанд халдах аюулаас сэргийлэхийн тулд цаг хугацаагаар аялдаг. Стивен Кинг "11.22.63" нэртэй (Жон Кеннедигийн таалал төгссөн өдөр) зохиолоо 2001 онд бичсэн билээ. Зохиолыг дэлгэцийн бүтээл болгох ажилд найруулагчаар Кевин МакДональд, харин продюсерээр Жей Жей Абрамс ажиллаж байгаа юм. "11.22.63" цуврал нийт найман ангитай ба 2016 оны хоёрдугаар сарын 15-наас Hulu онлайн суваг дээр гарч эхэлнэ.