Хайх

Жулианн Мур, Эллен Пейж нарын тоглосон “Freeheld” киноны трейлер

#lovewins


Зураг:

“Freeheld” киног 2007 онд баримтат кино нь гарч байсан лесби хосын бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ

Киноны зохиол цагдаагийн ажилтан Лорел Хестер (Жулианн Мур) болон түүний найз бүсгүй Стейси Эндригийн (Эллен Пейж) эмгэнэлт түүхийн тухай өгүүлнэ. Үйл явдлын туршид Лорел өөрийн эд хөрөнгөө хамтран амьдрагчдаа шилжүүлэх эрх чөлөөтэй болохын төлөөх тэмцэл өрнөдөг.  Учир нь Лорел эмчлэгдэх боломжгүй уушгины хорт хавдартай ба удахгүй нас барах тул Стейсид тэдний байшинд амьдрах эрхийг шилжүүлэн өгөх хүсэлтэй ажээ. Гэвч тэдний энэхүү гачлантай байдал хэдий хүнд байлаа ч орон нутгийн эрх бүхий байгууллагууд лесби хосын хүсэлтийг үл биелүүлнэ.
"Freeheld" киноны 2007 оны баримтат хувилбар нь Оскарын шагналыг Шилдэг богино хэмжээний кино төрөлд хүртэж байсан. Харин Жулианн Мур, Эллен Пейж нарын тоглосон 2015 оны кино энэ 10-р сарын эхээр нээлтээ хийнэ.

цааш үзэх