Хайх

16 жил чимээгүй байсан Dr. Dre сүүлийн цомгоо танилцууллаа

16 жил чимээгүй байсан Dr. Dre сүүлийн цомгоо танилцууллаа

Apple Music дээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жи-Панк урсгалыг үүсгэн байгуулагч Dr. Dre хоёрхон бие даасан цомог гаргаж, түүнээс хойш 16 жилийн турш "дуншсан" билээ. Одоо шинэ цомог нь гарч, хип хоп хааш явж буйг баримжаалах хуучин од тодорч эхэллээ

Apple Music дээр шинэ цомгоо гаргасан Dr.Dre олон хууччуудтай хамтарчээ. Цомогт Кендрик Ламар, Эминем, Xzibit, Ice Cube, Snoop Dogg болон бусад уран бүтээлчидтэй хамтарсан 16 сингл багтсан байна.

Тэгэхдээ энэ цомог бол Dr.Dre -гийн уран бүтээлийн хаалт болсон цомог. Шинэ цомогт орсон «Compton: a Soundtrack by Dr. Dre» дуу нь домогт рэпперийн сүүлийн уран бүтээл байх гэнэ. Тэрбээр энэ тухайгаа Beats 1 радиогийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, миний хөгжмийн карьерийн "Аугаа төгсгөл" ирлээ хэмээн мэдэгджээ.

цааш үзэх