40 жилийн дараа: Элвис Преслигийн цомог Их Британийн чартыг тэргүүллээ
12 дах удаагаа
Алдар цуутай байдалд цаг хугацаа хамаардаггүй аж. Үүнийг Элвис Преслигийн цомог Их Британийн чартад тэргүүлэн баталлаа
Хааны филармонийн найрал хөгжимчдийн найруулгаар бичигдсэн If I Can Dream цомог UK Аlbum Сharts-д тэргүүлжээ. Элвисийн уран бүтээл алдартай хөгжмийн жагсаалтуудыг хэн хүнийхээс илүү их тэргүүлдэг билээ.
Тэргүүн байрны шагналыг Преслигийн эхнэр Присцилла хүрэлцэн очиж авчээ. Тэрбээр "Элвис энэ цомгоо гаргахыг үргэлж хүсдэг байсан. Мөн одоог хүртэл түүний шүтэн бишрэгчид байж, дууг нь сонсох дуртай хүмүүс их байдаг гэдгийг тэр мэдсэн бол их л баярлах байсан" хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад Преслигийн цомгийн дараа Род Стюартын Another Country орсон бол гуравдугаарт Гай Гарвигийн Counting the Squall цомог багтжээ. Харин шилдэг дуунуудын жагсаалтыг хоёрдах долоо хоногтоо Аделийн Hello дуу тэргүүлж байна.