Хайх

BLACKPINK хамтлагийн Жисү соло уран бүтээлээрээ эргэн ирнэ

BLACKPINK хамтлагийн Жисү соло уран бүтээлээрээ эргэн ирнэ

Text: Э.Цовоо


BLACKPINK хамтлагийн гишүүд сүүлийн үед соло карьертаа илүү анхаарч байгаа билээ. Тухайлбал Женни Mantra нэртэй, цоглог хэмнэлтэй дуугаараа эргэн ирж, Rosé алдарт дуучин Бруно Марстай хамтарч, мөн Rosie хэмээх шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгосон бол Lisa соло уран бүтээлээ идэвхтэй туурвихын зэрэгцээ HBO Max-ын The White Lotus цувралын гуравдугаар бүлэгт дүр бүтээгээд байгаа юм.

BLACKPINK хамтлагийн Жисү соло уран бүтээлээрээ эргэн ирнэ (фото 1)

Харин Жисүгийн хувьд 2023 онд гаргасан Flower дуунаасаа хойш шинэ уран бүтээл гаргаагүй байгаа бөгөөд түүнийг дуучны карьертаа огт анхаарахгүй байна хэмээн олон нийт болон шүтэн бишрэгчид нь багагүй шүүмжилж байсан. Тэгвэл Жисү 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу Валентины баяраар шинэ дуугаа цацахаар болсон гэдгээ Instagram болон Youtube хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Одоогоор дууны нэр, жанр гэхчлэн чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа хэдий ч шүтэн бишрэгчид нь хайрын сэдэвтэй дуу байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа гэнэ. 

Сонирхуулахад, ирэх сарын 7-ны өдөр Жисүгийн тоглосон адал явдалт, инээдмийн жанрын Newtopia хэмээх цуврал цацагдах болно. Тэрээр зомби дайралтын үеэр хуучин найз залуугаа хайж олохоор шийдсэн Кан Ён Жү хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байгаа аж. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх