BURO. Playlist: Сэтгэл сэргээх шинэ дуунууд
Редакцын сонголт
BURO.-ийн уншигч та эрс тэс, ойлгомжгүй цаг агаартай, хүйтэн дулаан ээлжилсэн энэ л өдрүүдэд ямар дуугаар сэтгэлээ дулаацуулж байна вэ?
Амьдралын хэмнэл, цаг уурын нөхцөл, сэтгэл зүйн өнгө аясаас шалтгаалан бидний сонсох хөгжим хүртэл даган өөрчлөгдөж байдаг. Заримдаа намуухан уянгын аялгуунд тайван байхыг хүсэж, заримдаа ажлын эрч хүч нэмэх цоглог хэмнэл хэрэгтэй мэт санагдаж, харин заримдаа зүгээр л сэтгэл сэргээх өөдрөг дуунууд сонсмоор.
BURO. редакцын хамт олон 2025 оны шинэ уран бүтээлүүдээс онцлон урам зориг, эрч хүч өгөх энэхүү плейлистээр таны хаврын өдрүүдийг гэрэлтүүлэхээр бэлдлээ.