Хайх

Coachella 2018 хөгжмийн наадам дээр ямар уран бүтээлчид дуулахыг харцгаая

Coachella 2018 хөгжмийн наадам дээр ямар уран бүтээлчид дуулахыг харцгаая

Бейонсе, Eminem ба бусад

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг болох Coachella эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Тэгвэл энэхүү хөгжмийн наадмын тайзнаа тоглох бүх уран бүтээлчдийн нэрс тодорхой боллоо. Энэ жил Калифорни мужийн Индио хотод болох Coachella наадмын гол уран бүтээлчээр дуучин Бейонсе, The Weeknd, Eminem нар тодорсон байгаа. Мөн тэднээс гадна Post Malone, Kygo, Cardi B, Portugal. The Man, Fleet Foxes болон бусад олон уран бүтээлчид оролцохоор болжээ.

Coachella хөгжмийн наадам нь 1999 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд бид энэ үеэр шилдэг тоглолтуудаас гадна, урлагийн инсталляци, хамгийн амттай бас сонирхолтой хоолнууд, мөн загварлаг street style дүр төрхүүдийг олж хардаг уламжлал тогтсон билээ.

Coachella 2018 хөгжмийн наадам дөрөвдүгээр сарын 13-15 ба 20-22-ны хооронд Индио хотод зохион байгуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх