Хайх

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ?

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ?

Text: Т.Номин-Эрдэнэ


Z болон Alpha үеийнхэн K-pop, K-drama тэргүүтэй давлагаанд хурдацтай автахын хэрээр Солонгосын залуу одод дэлхийн шилдэг брэндүүдийн нүүр царайгаар тодорч, загварын ертөнцөд томоохон хувьсгал хийгээд буй. Анх 2016 онд BigBang хамтлагийн G-Dragon Chanel-ийн нүүр царайгаар тодорсноос хойш алдарт BLACKPINK-ийн өвөрмөц охид Chanel, Bvlgari, Cartier, Dior, Saint Laurent болон Celine-тэй, BTS-ийн ханхүү нар Dior болон Louis Vuitton-той, NewJeans, IVE-ийн шинэ цэргүүд Gucci, Burberry брэндүүдтэй хамтран ажиллаж, загварын ертөнцийн маркетингт дорнын салхийг сэвэлзүүлсээр байна.

170-аад жилийн настай алдарт Louis Vuitton, түүний хээнцэр дүү нар Christian Dior болон дэгжин, сахилгагүй Celine, TIFFANY & CO, хүчирхэг Chanel, хувцас загварын вант улсын хаан Gucci, Prada, хатан Versace, Valentino гээд дэлхийн загварын ноён оргилууд нялх K-pop оддыг сонирхох болсон жинхэнэ шалтгаан юу вэ?


1.

Тансаг зэрэглэлийн брэндүүдийн гол худалдан авагчдын зан төлөв жилээс жилд өөрчлөгдөж, өөр өөр соёл, амьдралын хэв маягтай, илүү даяарчлагдсан, олон ургалч болж буйтай холбоотойгоор нас нь ч залуужсаар байна. Тиймээс шинэ үеийнхнийг хэн байлдан дагуулж, үлгэрлэж байна, тэр од дэлхийн загварын ордныхны овоо хараанд өртсөөр байна.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 1)
Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 2)

NewJeans хамтлагийн гишүүн Hanni, Gucci брэндийн төлөөлөгч


2.

Цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлсэн нөлөөгөөр Солонгос улс алдартай брэндүүдийн хувьд стратегийн чухал бүс болсон. “Crazy Rich Asians” кинон дээрх шиг баян Азиуд амралтын өдрөөрөө Сөүл рүү нисэж дэлгүүр хэсэх нь улам олширсоор байна. Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дагаад худалдан авах чадвар ч өссөөр буй нь яагаад K-pop оддын хойноос дэлхийн брэндүүд “хөлөө хугалах” болсныг тайлбарлаад өгөх биз ээ.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 3)
Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 4)

BTS хамтлагийн гишүүн J-Hope, Louis Vuitton брэндийн төлөөлөгч


3.

Мэдээж солонгос хэв маяг бүхий хайрын түүх, K-pop оддын өвөрмөц стиль, дурлалын дуулиан, папараци сенсац, Netflix-т алдаршиж буй шоунууд гээд Солонгосын энтертэйнмент салбарын нөлөө Азийг бүхэлд нь нөмрөөд, хөгшин Европт нөлөөллөө тогтоож эхэлсэн нь хамгийн том шалтгаануудын нэг гэдгийг мартаж болохгүй.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 5)
Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 6)

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa, Bvlgari брэндийн төлөөлөгч


4.

Солонгос бол гоо сайхны мэс заслаараа дэлхийд номер нэг. Тийм ч учраас мөнхийн залуу, үзэсгэлэнтэй дүр төрх хоосон мөрөөдөл биш биелэх боломжтой хүсэл гэдгийг K-pop одод сая сая дагагчдадаа сануулсаар буй. Энэхүү нөлөөлөл дээр дэлхийн брэндүүд тоглолт хийж, “Бид таны шүтээнтэй хамтарч, хүслийг тань биелүүлнэ” гэх утга бүхий мессеж өгөхөө яахан мартах билээ.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 7)
Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 8)

BTS хамтлагийн гишүүн Jimin, Dior брэндийн төлөөлөгч


5.

K-pop одод нь дэлхийн брэндүүдийг сурталчилж байх зуурт солонгос брэндүүд олон улсын худалдан авагчдынхаа тоог нэмэх зорилгоор томоохон загварын долоо хоногуудад идэвхтэй оролцсоор байгаа нь үндсэн шалтгаануудын нэг билээ. Жишээ нь, өнгөрсөн оны Нью Йоркийн загварын долоо хоногт “Concept Korea” нэртэй загвар болон хөгжим хосолсон дижитал шоу толилуулагдаж, уг шоунд өнөөх алдартнууд маань гол дүрд тоглосон юм. Солонгосын засгийн газар ч энэ мэт энтертэйнмент салбараа бодлогоор дэмжихдээ гаргууд гэдэг нь илт.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 9)

NewJeans хамтлагийн гишүүн Hyein, Louis Vuitton брэндийн төлөөлөгч


6.

K-pop давлагаа бол зөвхөн дуу хөгжим, бүжгийн хослол төдий зүйл биш юм. Үүний ард хүсэл мөрөөдөл, эрч хүч, сахилга бат, багийн ажиллагаа, гоо үзэсгэлэн, өвөрмөц оршихуйг агуулсан бие даасан соёл үүсээд буй. Тиймээс тайзан дээрх төгс моделиос илүү инфлюенсерүүдтэй хамтрах нь алдартай брэндүүдэд илүү утга учиртай бөгөөд ашигтай. Тансаг зэрэглэлийн брэндүүд тэдгээр уран бүтээлчидтэй хамтарч ажиллахдаа олон нийтэд хүргэх агуулгынхаа (storytelling) хувьд төгс хосолж чадвал аль аль нь алдаршдаг бичигдээгүй дүрэм бий.

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 10)

Taeyang, Givenchy брэндийн төлөөлөгч


Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 11)

NewJeans хамтлагийн гишүүн Danielle, Burberry брэндийн төлөөлөгч

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 12)

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo, Cartier брэндийн төлөөлөгч

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 13)

IVE хамтлагийн гишүүн Yujin, Fendi брэндийн төлөөлөгч

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 14)

BTS хамтлагийн гишүүн Suga, Valentino брэндийн төлөөлөгч

Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 15)
Дэлхийн алдарт брэндүүд яагаад K-pop оддыг сонирхох болсон бэ? (фото 16)

NewJeans хамтлагийн гишүүн Minji, Chanel брэндийн төлөөлөгч

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх