Хайх

Хөгжмийн мэдрэмж тань хэр муу вэ?

Хөгжмийн мэдрэмж тань хэр муу вэ?

Эмзэглэхгүй бол туршаад үзээрэй

Text: Buro.Mongolia


Бидний сонирхлууд, тэр дундаа ямар хөгжимд дуртай эсэх маань яг л ордны зурхай, зан үйлийн тестийн хариу шиг заримдаа биднийг илэрхийлчих гээд байдаг. The Pudding сайтынхан хөгжим судлаач, шүүмжлэгчдийн шүүмжүүд, дуу бичлэгийн мэргэжилтнүүдийн санал болголт зэрэг хоёр сая орчим факторыг үндэслэн “сайн” хөгжмийг тодорхойлж болох хиймэл оюун бүтээжээ.

Ер нь орчин үед иймэрхүү датанд суурилж “сайн” хөгжмийг тодорхойлох нь энгийн үзэгдэл шахуу болсон ба Spotify Wrapped жил болгон танилцуулдаг шүү дээ. Харин The Pudding-ийн хийсэн төсөл нь таны хөгжмийн мэдрэмжийг огтоос магтахгүй, харин ч гоочилж шоглох зориулалттай аж.

Та өөрийн Apple Music, эсвэл Spotify эрхээр нэвтэрч, хиймэл оюун түүнийг түргэн хугацаанд гүйлгэж харангаа танаас бага сага асуултууд асууж, эцэст нь таны хөгжмийн мэдрэмж хэр “түгээмэл” болохыг хувиар үзүүлж, хөгжмийн аль эринд, аль урсгалд гацчихсан явааг тань хэлэх юм байна.

Гоочлуулж шоглуулна гэхээс эмзэглэхгүй бол өөрийгөө хэр тааруухан хөгжмийн мэдрэмжтэй болохоо шалгаад үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх