Хайх

The Weeknd Spotify дээр хамгийн их хандалт авсан уран бүтээлчээр тодорлоо

The Weeknd Spotify дээр хамгийн их хандалт авсан уран бүтээлчээр тодорлоо

Тэрээр Жастин Биберийн тогтоосон дээд рекордыг эвджээ

Text: Buro.Mongolia


Канадын уран бүтээлч The Weeknd нэгдүгээр сарын 7-ны өдөр “Dawn FM” хэмээх шинэ цомгоо толилуулсан бөгөөд үүний дараагаар түүний Spotify дахь сарын сонсогчдын тоо эрс нэмэгдэж, улмаар дуучин нийт 86 сая хандалт авсан байна. Hypebeast вебсайтын мэдээллэж буйгаар ингэснээр The Weeknd Spotify платформын дээд амжилтыг тогтоосон гэнэ. Өмнө нь дуучин Жастин Бибер 81,8 сая хандалт авч, хамгийн их хандалт авсан дуучнаар тодроод байсан юм.

Нийт 16 дуунаас бүрдэх энэхүү шинэ цомог нь цацагдсан эхний долоо хоногтоо АНУ төдийгүй бусад 125 орны шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлснээс гадна мөн Billboard Global 200 жагсаалтын дээд амжилтыг эвдэж чадсан байна. The Weeknd энэ удаагийн шинэ цомог дээр рэпер Tyler, the Creator болон Лил Уэйн, электрон хөгжимчин, продюсер Oneohtrix Point Never, хөгжмийн зохиолч, бүрээчин Квинси Жонс, мөн жүжигчин Жим Керри нартай хамтран ажилласан билээ.

Эргэн сануулахад, дуучны 2020 онд гаргаж байсан “After Hours” цомог түүнд Billboard Music Awards-ийн нийт 10 шагнал авчирсан бол цомогт багтсан “Blinding Lights” дуу нь Billboard-ийн бүх цаг үеийн шилдэг дуугаар тодорч байсан удаатай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх