Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө
Анхаарал татсан, тэнцвэртэй контраст бүхий интерьер
Хурц тод улаан, ягаан өнгөний хослолыг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн чиглэлийг баримталж болно. Тухайлбал “Илүү тусмаа сайн” дүрмийн дагуу "Togo" буйдан, абстракт хэлбэртэй ваар зэрэг аль болох сонирхолтой хэлбэр дүрстэй тавилга, декорын эдлэл сонгон өвөрмөц, этгээд орчинг бүрдүүлж болох юм.
Харин илүү тайван уур амьсгал нэмэхийг хүсч байвал ногоон ургамал, модон тавилга, нэхмэл болон сүлжмэл эдлэл зэрэг байгалийн элементүүдийг ашиглах хэрэгтэй. Мөн зарим мэргэжилтнүүд ягаан, улаан өнгийг хар, цагаан өнгөтэй зүйрлэн дотоод заслаа гаргаснаар минимал орчинг бүрдүүлж болохыг онцолсон билээ.