Хайх

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан

Гоо зүйн мэдрэмжийг илэрхийлэх "хэрэгсэл"

Text: Buro.Mongolia


Хачирхалтай сонсогдож болох ч Instagram дахь шинэ одоор буйдан тодроод байна. Хэрэв та анзаарсан бол бидний дагах дуртай загварын инфлюенсер, тейстмейкерүүд өвөрмөц хэлбэр дүрс, хийцтэй буйданд ихээхэн ач холбогдол өгөх болжээ. Тухайлбал Перниль Тейсбек алдарт "Terrazza" буйданг зочны өрөөндөө байрлуулсан бол Вивид Вугийн хэд хэдэн зурагт "Togo" загварын буйдан өртжээ. Түүнчлэн загвар төдийгүй Фрэнк Оушен, Канье Уэст зэрэг урлагийнхны хувьд ч буйдан чухал тавилгын нэгээр сонгогдоод байгаа юм.

Гэхдээ ямар нэг тавилга гоо зүйн мэдрэмжийг илэрхийлэх хэрэгсэл болж байгаа нь анхны удаа биш юм. Тодруулбал Пьер Жаннерийн "Чандигар" сандал, Март Стемийн "S34" загварын сандал одоо ч загварын салбар дахь аксесуарын нэг хэвээр байна.

Харин мэргэжилтнүүд энэ бүхнийг хөл хориотой холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь ихэнх цагийг гэртээ өнгөрөөж, гадагш гарах боломжгүй болсон энэ үед хүмүүс тухтай атлаа загварлаг харагдах тавилгуудад илүү анхаарал хандуулах болсон гэдгийг The Invisible Collection компанийн үүсгэн байгуулагчид онцоллоо. "Гоёмсог харагдах буйдан дээр суугаад зургаа даруулж ч болно. Дээр нь ямар нэг зүйл тавиад зургийг нь дарж ч болно. Ерөнхийдөө загварлаг буйдан нь тейстмейкерүүдэд байх ёстой тавилгын нэг юм" хэмээн тэд ярьж хайлтын системд буйдан дээгүүрт байгааг дурдлаа.

Түүнчлэн тансаг зэрэглэлийн тавилга, декор худалдаалдаг 1stdibs вебсайтын редактор Тони Фрэунд алдартай буйдангийн загварууд сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байгааг дурдсан ба буйдан нь ердөө нэг тавилга биш харин дотоод заслыг илэрхийлэх чухал декор гэдгийг Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Гоёмсог буйданг зөвхөн хэлбэр дүрсээр хязгаарлахгүй. Материал, өнгөний сонголт, хоорондын зохицол маш чухал юм. Тухайлбал Midcentury буюу 20-р зууны дундад үеийн хэв маягтай дотоод засалд Pierre Augustin Rose-ийн 280 загварын буйдан тохиромжтой бол орчин үеийн интерьерт алдарт Bellini буйдан зохимжтой.

"Bellini" буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 1)
Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 2)

"Togo" буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 3)
Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 4)

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 5)

Pierre Augustin Rose-ийн "280" загварын буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 6)
Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 7)

"Dune" буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 8)
Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 9)

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 10)

"Terrazza" буйдан

Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 11)
Instagram-ийн шинэ одтой танилц: Энэ бол буйдан (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх