
Maroon 5 хамтлагийн шинэ цомог тун удахгүй цацагдана
Шинэ дуу, шинэ цомог болон аялан тоглолт
Лос-Анжелесаас гаралтай алдарт рок хөгжмийн хамтлаг Maroon 5 тун удахгүй шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгох гэж байна. Тодруулбал, хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Адам Левин өчигдөр Tonight Show нэвтрүүлэгт оролцож байх үедээ энэ талаар хуваалцжээ.
Нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Фаллон түүнээс тун удахгүй шинэ уран бүтээл туурвина гэж сонссон хэмээн асуухад Адам Левин “Тийм ээ, тэр цуурхал бол үнэн шүү. Би дэлгэрэнгүй мэдээлэл задруулж болохгүй ч энэ сарын сүүлээр бид шинэ дуу цацах болно. Мөн ирэх зун шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгоно. Цаашлаад ирэх намар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна” хэмээн хуваалцаж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан байна.
Хамгийн сүүлд Maroon 5 хамтлаг 2021 онд Jordi нэртэй цомгоо цацсан ба 2023 онд Middle Ground синглээ сонсогчдын хүртээл болгож байсан юм.