
Роберт Паттинсон Dune 3 бүтээлд дүр бүтээх үү?
Эсрэг талын дүрд тоглохоор яригдаж байна
Өнгөрсөн жил Dune: Part Two кино үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо 81.5 сая ам.долларын ашиг хийж, тухайн жилийнхээ Оскарын наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулан гайхалтай амжилтыг үзүүлж байсан. Харин кино цацагдаж дууссаны дараа найруулагч Дени Вильнёв тус бүтээлийн үргэлжлэл анги болох Dune: Messiah хийгдэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдсэн билээ. Шинэ ангийн гол дүрүүдэд мэдээж жүжигчин Тимоти Шаламе болон Зендея нар тоглох бөгөөд мөн Жейсон Момоа, Флоренс Пью, Аня Тейлор-Жой нар эргэн ирэх нь батлагдсан.
Тэгвэл Variety сэтгүүлийн зүгээс найруулагч Дени Вильнёв жүжигчин Роберт Паттинсоныг Dune бүтээлийн гуравдугаар ангид эсрэг талын дүрд тоглуулах сонирхолтой буйгаа мэдээлжээ. Одоогоор кино багынхны зүгээс түүнд албан ёсоор дүрийн санал тавьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин Роберт Паттинсоны хувьд найруулагч Кристофер Ноланы The Odyssey, Warner Bros. кино компанийн The Batman Part II төслүүд дээр ажиллан, тун завгүй байгаа билээ.
Сонирхуулахад, Dune: Messiah кино 2026 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр товлогдсон байна