Хайх

Милан, Парисын загварын долоо хоног дахь шилдэг хөгжмүүд

Милан, Парисын загварын долоо хоног дахь шилдэг хөгжмүүд

Загварын долоо хоногийн хаалт

Text: Полина Козлова


Зураг:

Бид та бүхэндээ зориулан шилдэг дуунуудын жагсаалтыг хүргэдэг билээ. Энэ удаад Милан, Парисын загварын долоо хоногийн танилцуулгуудын хамгийн гоё хөгжмүүдийг нэгтгэлээ

Миланы загварын долоо хоногоор бүгд л Gucci-д зориулсан Алессандро Микелегийн цуглуулгыг тэсэн ядан хүлээцгээж байсан. Дизайнер эршүүд төрхийн охидын, ХХ зууны мөртлөө өнөөдөр чухал хувцсыг гарган тайзнаа зөөлөн өнгө, унтлагын хувцас мэт хослол болон шохойн будгийн зөөлөн дулаан өнгө, нүсэр хэмжээтэй  нүдний шилний хүрээ, берет малгай, тод хурц торгон даашинз гээд хээ угалз, наамал зэргээр  мөн чанарыг гаргасан харагдсан.

Dolce & Gabbana византийн хээ угалз, эмэгтэй хүний гайхамшигт төрхийн билгэдэл болсон хар гивлүүр дээр нэмээд сельфи сэдэв оруулсан байлаа. Харин Etro романтик даашинзын цуглуулгаа дэлгэсэн юм. Жижи Хадид Versace-ийн шинэ охин тэнгэр болоод, феминист сэдвийг голложээ. Prada нь оп-арт загварын пальто, даашинзыг 1960, 1990-ээд онтой уусгаж, футурист  байдлыг харууллаа. Харин дууны хувьд тайван, сонгодог ая, эрч хүчтэй техно гээд тийм ч этгээд зүйлгүй байлаа.

Gucci: Daemonia Nymphe — Hypnos

Prada: Lydia Lunch — Lady Scarface

Etro: Recomposed by Max Richter: Vivaldi, The Four Seasons.

Versace: David Anthony — I don't know why (Manoo Remix)

Парисын загварын долоо хоног бусад гурван долоо хоногоосоо хамгийн чухал нь байж, бүхий л хөтөлбөртөө илүү анхаарч ажилладаг. Тэнд Александр Вангийн оронд Vetements-ийн Демна Гвасалия Balenciaga-д орж, орчин үеийн хувцас загварын гол дизайнерууд болох Николя Жескьер болон Раф Симонс, Фиби Файло нарын танилцуулгууд өрнөлөө. Карл Лагерфельд  танилцуулгадаа Chanel Airlines маягаар зассан орчин бий болгосон байв. Түүний моделиуд өмнө нь супермаркетын худалдан авагч, шударга ёсны төлөө тэмцэгч, шар айрагны газрын үйлчлүүлэгч болж байсан бол энэ удаа аялалд явахаар шийджээ.

Илүү залуу дизайнеруудын эрин үеийн төлөөлөгч болох Оливье Рустен тэргүүтэй дизайнерууд өөрсдийн цуглуулгадаа bodycon хэлбэрийг оруулсан хэвээр ч мөн илүү нарийн зүйлийг шингээж чаджээ. Ванг явахаасаа өмнө Balenciaga-д зориулж өөрийн хамгийн сүүлийн "Ванг" цуглуулгаа гаргасан нь дотуур хувцас, спортлог хувцас зэрэг байсан юм. Харин Dior-ын Симонс залуу цагаа дурсан 1980-аад оны, Бельгийн хөдөө нутгийг санагдуулам New Order-ын дууг сонгожээ.  Louis Vuitton-ы Жескьер киберпанк стилийн охидын дүр төрхөө Берлинийн электро-инди Moderat хамтлагийн дуунд танилцуулсан бол Ванг дахиад л сонгодог америк реп болох Notorious B.I.G-ийн дууг илүүд үзжээ.

Dior: New Order — Elegia

Louis Vuitton: Moderat — A New Error

Balenciaga: Notorious B.I.G. — Going Back To Cali

Chanel: Toy — You Won't Be The Same

Balmain: Michael Jackson — In The Closet


цааш үзэх