Хайх

Рита Уилсон плейлист гаргалаа. Тэрээр Том Хэнксийн хамтаар юу сонсож байна вэ

Рита Уилсон плейлист гаргалаа. Тэрээр Том Хэнксийн хамтаар юу сонсож байна вэ

Тусгаарлалтын үеэр сэтгэлээр унахгүйн тулд

Text: Бюро 24/7


Гуравдугаар сарын 12-ны өдөр жүжигчин Том Хэнкс ба түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусын халдвар авснаа олонд мэдэгдсэн билээ. COVID-19 вирусын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэд тусгаарлагдаж, эмч нарын заавар зөвлөмжийг мөрдөж байгаа юм. Тэдний биеийн байдал хэвийн, ямар нэгэн хүндрэл гараагүй байгаа.

Тусгаарлалтын үеэр сэтгэлээр уналгүй өөрсдийгөө ямар нэгэн байдлаар зугаацуулахын тулд хосууд хөгжмийн плейлист гаргасан байна. Тодруулбал Рита Уилсон олон нийтийн сүлжээн дэх дагагчдынхаа тусламжтай Spotify тавцан дээр нийт 36 дуутай плейлист үүсгэжээ. Плейлистэд Destiny's Child, Akon, The Police, Ramones, The Beatles хамтлагуудын бүтээлүүд багтжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх