Хайх

Сэм Смит биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон талаараа ярилаа

Сэм Смит биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон талаараа ярилаа

Text: Buro.Mongolia


Сэм Смитийн “I’m Not Here To Make Friends” дуу цацагдсанаас хойш клипэн дээр нь гардаг хувцаслалт хэл ам дагуулж эхэлсэн билээ. Видео клипийг үзсэн хүмүүсийн дийлэнх нь эергээр хүлээн авч тэдний харуулсан секс позитив, өнгөлөг дүр төрхүүдийг нь магтсан бол Смитын биеийн галбирыг шүүмжилсэн, өөрт тохиромжгүй хувцас сонгосон гэх утгатай сэтгэгдлүүд ч мөн гарсаар байгаа юм. Уран бүтээлчийн хувьд саяхан “The Sunday Times” сонинд ярилцлага өгсөн бөгөөд body dysmorphic disorder буюу биеийн галбираа гоочлох шинж тэмдгээр илэрдэг дисморфофоби-дисморфоманийн хам шинжийг хэрхэн даван туулсан болон одоо үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцжээ.

Сэм Смит биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон талаараа ярилаа (фото 1)

“Би ‘Gloria’ дээр өөрийнхөөрөө байснаараа илүү их аз жаргал мэдэрч байна. Багадаа мэдэрдэг байсан дарамт шахалтаас чөлөөлөгдсөн, ангижирсан мэт санагдана. Ээж минь намайг нас ахих тусам бусдын бодолд анхаарахаа больж байгаа гэж хэлсэн. Мэдээж хэрэг үргэлж түүний зөв байдаг” хэмээн Сэм Смит шинэ цомгоосоо төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Мөн тэрээр 25-тай байхдаа “төгс биеийн галбиртай” хүмүүсийг үргэлж харж явдаг, хийдэг ажлаасаа, ялангуяа аялан тоглолтын дараа туйлдталаа ядардаг байснаа дурссан юм. “Би усан бассейн орох бүрдээ өөртөө итгэлгүй болдог байсан. Гэхдээ би өөрийгөө цамцаа тайлахыг хүчилсэн. Энэ нь ч үр ашгаа өгсөн бөгөөд одоо би биеийн галбираа гоочлохын эсрэг байр суурьтай явдаг. Би гайхамшигтай харагдаж байна. Биеэ борлуулж чадаж байна. Өмнө нь хэзээ ч түлэгдэж байгаагүй биеийн хэсгүүддээ түлэгдчихсэн байна” гэж Смит өөрийн туршлагынхаа багахан ч гэсэн урам зориг өгөх хэсгээс ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Сэм Смит биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон талаараа ярилаа (фото 2)
Сэм Смит биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон талаараа ярилаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх