Шинэ дуу сонсох уу? Дуучин Lorde дөрвөн жилийн дараа шинэ цомгоо гаргалаа
Хоёр удаагийн Греммигийн шагналын эзэн, Шинэ Зеландын дуучин Lorde 2017 онд "Melodrama" цомгоо гаргаснаас дөрвөн жилийн дараа буюу 2021 оны энэ өдөр "Solar Power" нэртэй бие даасан цомгоо цацаж дуу хөгжим сонирхогчид болон шүтэн бишрэгчдээ баярлуулаад авлаа.
Нар гийсэн зуны далайн эргийг дүрсэлсэн "Solar Power" дууны үг, клип дээр Жек Антонофф хамтран ажиллажээ. Энэхүү дуу нь өмнө гаргаж байсан бүтээлүүдээс энгийн акустик гитарын хэмнэлтэй гэдгээрээ онцлог болжээ. Дуучин Lorde шүтэн бишрэгчдэдээ хандан "Надад та нарт танилцуулах хүн байна. Тэр бол sexy, хөгжилтэй, зэрлэг бөгөөд эрх чөлөөтэй. Тэр бол өнгөрсөн ба ирээдүйгээ мэддэг, усны хувцас өмссөн, арьс нь гэрэлтсэн орчин үеийн охин. Тэр бүгдийг хайрладаг. Энэхүү цомгоор дамжуулан байгаль дэлхийгээ хайрлахыг уриалж өөрийн гүн мэдрэмжээ илэрхийлэхийг хүслээ" хэмээн цомгийнхоо гол утгын талаар тайлбарласан билээ.