Хайх

N.M.N болон Жонон хамтлагийн хамтарсан Цахилбаа дууны видео клип гарлаа

N.M.N болон Жонон хамтлагийн хамтарсан Цахилбаа дууны видео клип гарлаа

Шинэхэн

Text: Ж.Чинбат


Репер N.M.N болон язгуур урлагийн хөгжмөөр орчин үеийн хандлагатай уран бүтээл туурвидаг Жонон хамтлагийн хамтарсан Цахилбаа дууны клип удаан хүлээлгэсний эцэст үзэгч, сонсогчдын хүртээл боллоо

Репер М.Номин "Би кино найруулахын тулд дуулж байж магадгүй" гэж Бюро 24/7-д ярилцлага өгөхдөө дурдаж байсан билээ. Тэрхүү ярилцлагын үеэр N.M.N, Жонон хамтлагтай хамтарсан дууныхаа видео клипний бичлэгт оролцож байсан юм. Тэгвэл удаан хугацаанд хүлээлгэсэн энэхүү шинэ дуу өнөөдөр видео клипнийхээ хамт цацагдлаа.

Цахилбаа дууны хөгжмийн бичлэгийг White Arch  cтуди хариуцсан бол клипний зураг авалтыг IC студи гүйцэтгэсэн байна. 

Эргэн сануулахад Бюро 24/7-д нийтлэгдсэн репер N.M.N-ы ярилцлагаас та түүний уран бүтээлдээ хэрхэн ханддаг тухай, өөрийн анхны бие даасан цомогтоо ямар уран бүтээлүүд оруулахаар төлөвлөсөн талаар унших боломжтой.

 

цааш үзэх