Хайх

Шинэ цомог: Coldplay \"A Head Full of Dreams\"

Шинэ цомог: Coldplay "A Head Full of Dreams"

Долоо дах цомог

Text: Б.Амина


Их Британийн Coldplay хамтлагийн студийн долоо дах A Head Full of Dreams цомог гарлаа

Хамтлаг уг цомгоо 2014 оны зунаас эхлэн бичүүлж энэ жил бэлэн болгон гаргасан байна. Шинэ цомогт багтсан зарим дуунуудад Бейонсе, Тове Ло, Мэрри Клэйтон зэрэг уран бүтээлчид хамтарчээ. Харин цомгийн продюсерээр Рик Симпсон, Старгэйт ажилласан аж. Шинэхэн цомог нийт 11 дуунаас бүрдсэн ба хамтлаг өөрсдийн Instagram хуудаснаа дуу тус бүрийн 10-15 секунд үргэлжлэх хэсгийг шүтэн бишригчиддээ сонсгосон билээ. Дашрамд дурдахад шинэ цомгийн эхний дуу Adventure of a Lifetime арваннэгдүгээр сарын 6-нд гарсан. Одоо хүмүүс цомгоо бүтнээр нь, чихэвчээр сонсож Coldplay-д бүрэн умбах боломжтой боллоо. 

цааш үзэх