Хайх

Шинэ жилийн плейлист: 2016 оны 50 гол дуу

Поп одууд, шинэ уран бүтээлчид ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жил дэлхий ертөнц 180 градус эргэж, тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэгэхдээ энэ нь поп хөгжимд төдийлөн нөлөөлсөнгүй. Мэдээж хэрэг YG америкийн шинэ ерөнхийлөгчийн эсрэг "FDT" гэх дуу гаргаж, Уиллоу Смит "November 9th" гэх сонгуулийн өмнөх сэдэвтэй дуу бичүүлж, Николас Жаар муу бүхний эсрэг тэмцэж, Portishead таалал төгссөн парламентын гишүүн Жо Кокст зориулж ABBA хамтлагийн дууны коверыг зориулсан. Мөн Обама ба тагнуулын үйл ажиллагаа, дроноор бөмбөг хаяхыг эсэргүүцсэн дуунуудтай Энониг ч дурдахгүй өнгөрч болохгүй.

Бусад уран бүтээлчид ч өнгөрч буй онд янз бүрийн сэдвээр дуулжээ. Канье шашин шүтлэг ба оддын тухай дуулж, Бейонсе нэгдэхийг уриалж, Рианна гарал үүслээ дурсаж, Дэвид Боуи үхэл ойрхон байгааг мэдэрч, Ник Кейв хүүгийнхээ араас гашуудсан бол Radiohead хамтлагийнхан жирийн амьдралаас өөр түвшинд (магадгүй яг үхэх мөчид) ямар мэдрэмж төрдөгийг хөгжмөөрөө илэрхийлсэн.

Ямартаа ч 2016 он хөгжмийн ертөнцийн бас нэгэн гайхалтай жил байсныг батлах 50 дууг санал болгож байна.

цааш үзэх