Загварын долоо хоногийн шилдэг хөгжмүүд
Арван гол саундтрек
Сар гаруй хугацаанд Нью-Йорк, Лондон, Милан болон Парис хотуудад үргэлжилсэн загварын марафон өндөрлөлөө. Сүүлийн хэдэн улирлын турш тайзнаа харагдсан 1970-аад оны загварууд ирэх намар, өвөл аажмаар илүү холимог загварууд руу шилжих хандлагатай байна. Бид энэ удаад загварын долоо хоног дахь хөгжмүүдийг сонирхлоо. Ихэнх шоу дээр электроник микс, эсвэл сонгодог ая тоглогдож байсан нь цуглуулгыг улам бүр сонирхолтой болгож, уур амьсгал бүрдүүлж байлаа.
Нью-Йоркийн загварын долоо хоногоос бид Opening Ceremony, Alexander Wang танилцуулгын хөгжмүүдийг онцлож байна. Opening Ceremony Teengirl Fantasy-гийн Mix дээр загваруудаа танилцуулсан бол Alexander Wang Baauer-ын Pre-show миксийг сонгосон байлаа. Харин Altuzarra-гийн гол хөгжим нь Grimes-ийн сүүлийн цомогт орсон Venus Fly байсан юм. Grimes сүүлийн үед загварын орднуудтай хамтран ажиллаад байгаа билээ. Лондонгийн загварын долоо хоног дахь Burberry брэндийн танилцуулгад залуу хөгжимчин Жейк Багг амьд тоглолт толилуулсан нь мөн л сайхан болсон. Миланийн загварын долоо хоногт сонирхол татсан хөгжмийг Prada сонгож, загваруудаа PJ Harvey, Heimat-ын хуучны бүтээлийн дуунд толилуулсан бол Fendi Йоко Оногийн 1980-аад оны эхэн үеийн уран бүтээлийг сонгожээ. Парисын загварын долоо хоногийн үеэр Dior болон Chanel брэндийн танилцуулгад илүү орчин үеийн электроник уран бүтээлүүд эгшиглэж байсан юм. Chanel Junior Boys-ын Big Black Coat ремиксийг сонгожээ.
Нью-Йорк
Opening Ceremony: Mix by Teengirl Fantasy
Alexander Wang: Pre-show Mix by Baauer
Altuzarra: Grimes — Venus Fly
Лондон
Topshop Unique: Lock — Click (Dan Noisettes Remix)
Burberry: Jake Bugg — On My One
Милан
Prada: PJ Harvey — To Bring You My Love,
Heimat — Wieder Ja
Fendi: Yoko Ono — Walking On Thin Ice
Париc
Dior: Max Richter — Richter: Path 5 (Mogwai Remix)
Chloe: Jane Weaver — I Need A Connection
Chanel: Junior Boys — Big Black Coat (Robert Hood Remix)