Хайх

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид

Text: О.Нандий


Стивен Юн

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 1)

Стивен Юн бол Солонгос-Америк гаралтай жүжигчин ба "The Walking Dead" цувралд Гленн Ригийн дүрд тоглосон гэдгээрээ алдартай билээ. Түүнийг 2020 онд дэлгэцнээ цацагдах "The Humans" болон "Minari" киноноос харах боломжтой.

Дэниэл Дэ Ким

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 2)

Дэниэл Дэ Ким нь Өмнөд Солонгос-Америкийн жүжигчин, дуу оруулагч, продюсер билээ. Тэрээр алдарт "Lost" цувралын Жин-Су Квон, Netflix-ийн "Always Be My Maybe" киноны Брэндон Чой дүрүүдээрээ олонд танигдсан юм. Түүний шинээр тоглосон "Stowaway" триллер кино нь 2020 онд нээлтээ хийх билээ.

Симу Лю

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 3)

Симу Лю бол Хятад-Канад жүжигчин, зохиолч, бүжигчин, кино найруулагч юм. Тэрээр CBC телевизийн "Kim's Convenience" цувралын Жунгийн дүрээр олонд танигдаж, цаашлаад дэлхийн хамгийн анхны Ази супер баатрын дүрийг бүтээхээр болсон билээ. Тодруулбал Симу Лю Marvel-ын кино ертөнцийн "Shang-Chi and the Legend of the Ten Rings" кинонд гол дүрийг бүтээх юм.

Росс Батлер

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 4)

Залуу жүжигчин Росс Батлер нь 2017 оноос хойш цацагдаж буй "13 Reasons Why" олон ангит киноны гол дүрүүдийн нэг болох Зак Дэмпсигийн дүрээр олноо танил билээ. Тэрээр 2019 онд "Shazam" супер баатрын кинонд Евгений Чойн дүрийг бүтээн, 2020 оны хоёрдугаар сараас Netflix-ээр гарахаар төлөвлөгдөж буй "To All the Boys I've Loved Before 2" киноны Треворын дүрд тоглосон юм.

Чарльз Мелтон

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 5)

АНУ-ын залуу жүжигчин, модель, Чарльз Мелтон телевизийн цуврал "Riverdale"-д Рэжжи Мантл болон "The Sun Is Also a Star" киноны Даниэль Бэ нарын дүрээрээ алдартай. 2020 он түүний хувьд маш завгүй жил болох юм, учир нь тэрээр "Bad Boys for Life" кинонд Уилл Смит болон Мартин Лоуренс нартай зэрэгцэн тоглож, мөн яг одоо зураг авалт нь явагдаж буй "Swing" кинонд дүр бүтээж байгаа билээ.

Мэнни Жасинто

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 6)

Мэнни Жасинто бол Филиппин гаралтай Канад жүжигчин юм. Хэд хэдэн жижиг дүрд тоглосны эцэст 2016 онд Netflix-ийн "The Good Place" цувралд Жейсон Мендозагийн дүрийг бүтээснээр өнөөдөр амжилтад хүрсэн Ази жүжигчдийн нэг болсон билээ. Мэнни 2020 онд нээлтээ хийх Том Крузын алдарт "Top Gun" киноны хоёрдугаар анги болох "Top Gun: Maverick" уран сайхны кинонд тоглосон байгаа.

Хенри Голдинг

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 7)

Хенри Голдинг нь Малайз-Англи жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч билээ. "Crazy Rich Asians" кинонд өв залгамжлагч Ник Янгийн дүрийг бүтээн алдарт гарахаасаа өмнө тэрээр BBC-гийн "The Travel Show" нэвтрүүлэгт 2014 оноос хойш хөтлөгчөөр ажиллаж байсан юм. "Crazy Rich Asians" киноны дараа тэрээр Блейк Лайвли болон Анна Кендрик нарын хамт "A Simple Favor" триллерт гол дүрүүд бүтээж мөн 2019 оны арваннэгдүгээр сард цацагдсан "Last Christmas" романтик инээдмийн кинонд Эмилия Кларктай хамтран тоглосон юм. Тэрээр 2020 онд цацагдах Роберт Швенткегийн найруулсан "G.I. Joe" франчайзын "Snake Eyes" кино болон алдарт найруулагч Гай Ритчигийн шинэ уран бүтээл болох "The Gentlemen" кинонд тогложээ.

Алекс Ланди

2020 онд Холливүүдийн дэлгэцнээ гарах Ази жүжигчид (фото 8)

АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Алекс Ланди "Grey's Anatomy" цувралын 15-р улирлаас хойш доктор Нико Кимийн дүрийг бүтээж байгаа юм. Мөн 2018 оноос Netflix-ийн "Insatiable" цувралд тоглож эхэлсэн байгаа. Тэрээр 2020 онд дээрх цувралуудад үргэлжлүүлэн тоглох бөгөөд түүнийг анхаарлаа хандуулах хэрэгтэй Холливүүдийн шинэ залуу Ази жүжигчин гэж үзэж байгаа юм.

цааш үзэх