Хайх

Adobe компанийн шинэ апп Photoshop-ыг гар утасны камерт нэвтрүүлнэ

Adobe компанийн шинэ апп Photoshop-ыг гар утасны камерт нэвтрүүлнэ

Photoshop Camera

Text: Бюро 24/7


Зураг:

Adobe компани хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэ апп танилцууллаа. Photoshop Camera нэртэй энэхүү аппыг татаж авснаар хэрэглэгч шууд ухаалаг утасныхаа камераар Photoshop программыг ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл Photoshop программын зураг засаж янзалдаг үйлдлүүдийг шууд камераараа гүйцэтгэж болно гэсэн үг.

Мөн уг апп нь Adobe Sensei гэх ухаалаг технологийн тусламжтай зургийн чанарыг автоматаар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн хэрэглэгч төрөл бүрийн бүтээлч фильтрүүд болон эффектүүдийг ашиглаж болох бөгөөд фильтрүүдийг шууд камераа асаан ашиглахаас гадна өмнө нь авсан зургууд дээрээ ч турших боломжтой юм.

Adobe компанийн мэдэгдсэнээр тэд зөвхөн мэргэжилтнүүдэд төдийгүй энгийн хэрэглэгчдэд зургаа хялбар аргаар засаж янзлахад нь туслах зорилгоор энэхүү аппыг бүтээсэн гэжээ.

Photoshop Camera нь 2020 онд iOS 12 ба Android 9-өөс дээш үйлдлийн систем дээр нэвтэрнэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх