Албан ёсоор батлагдав: Одооноос Канье Уэст биш, харин Йе
Энэ оны наймдугаар сард Канье Уэст АНУ-ын дээд шүүхэд өөрийн нэрээ Йе болгон өөрчлөх хүсэлтийг хүргүүлж байсан талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл түүний хүсэлтийг хүлээн авч, Канье Уэст албан ёсоор Йе (Ye) гэх нэртэй боллоо.
«Чи» гэх утгыг илэрхийлдэг «Йе» гэдэг нь Библийн сударт хамгийн түгээмэл дурдагддаг шашны утгатай үг юм. Мөн уран бүтээлч маань хэдэн жилийн турш олон нийтийн сүлжээнд өөрийгөө тус нэрээр дуудаад зогсохгүй 2018 онд гаргасан цомгоо «Йе» хэмээн нэрлэсэн байдаг.
Сонирхуулахад, Йе өөрийн Donda Academy нэртэй сургуулиа нээхээр ажиллаж байгаа билээ. Тус сургууль нь Христийн шашны итгэл үнэмшлийг баримтлах бөгөөд уран бүтээлч «Donda Academy нь итгэл үнэмшил, инновацлаг шийдлийн нэгдлээр дамжуулан зогсолтгүй өөрчлөгдөж буй нийгэмд тогтворыг нь олгож чадах боловсролыг өгөх болно» хэмээн мэдэгдсэн юм.