“Би бол pэп урлагийн Коби Брайант”. Канье Уэст GQ сэтгүүлийн зураг авалтад
Өргөн сэдвийг хамарсан ярилцлага өгчээ
Рэппер Канье Уэст GQ сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын зочноор уригджээ. Тэрээр GQ сэтгүүлд зориулан Вайоминг мужийн Коди хотод байрлах 1600 га газар Monster Lake хэмээх эдлэндээ зураг авалт хийсэн төдийгүй түүний ярилцлага таван долоо хоногийн турш, гурван өөр орныг дамнан үргэлжилжээ. Энэхүү ярилцлагадаа тэрээр ирээдүйн төлөвлөгөө, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг болоод Yeezy брэндийн цаашдын төслүүд гээд өргөн сэдвийг хамран яриа өрнүүлсэн юм.
Ярилцлага сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайантыг өөд болсноос гурав хоногийн дараа эхэлсэн ба тэрээр "Коби бол миний хамгийн сайн найзуудын нэг. Тэр бол сагсан бөмбөгийн спорт дахь Канье Уэст байсан бол би pэп урлагийн Коби Брайант" хэмээн ярьжээ.
Түүнчлэн тэрээр 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцоно гэдгээ дурдсан ба энэ удаад ч мөн ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжихээ онцолсон юм. "Би өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авч чадаж байна. Цаг үе ерөнхийлөгч асан Барак Обамагийн үеэс хамаагүй сайжирсан. Тэд сургуульд хэрхэн үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг зааж өгдөггүй харин хэрхэн бусдын өмч хөрөнгө байхыг сургадаг" хэмээн улс төрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Канье Уэст эдлэн газартаа ноос гарган авах зорилгоор 700 орчим хонь үржүүлж байгаа гэдгээ ярьжээ. Мөн тэнд Yeezy архитектурын төслөө ч хэрэгжүүлж буйгаа дурдсан байна. Түүний төсөлд зураач, архитектор Жеймс Туррелл, Бельгийн дотоод засалч Аксел Вервордт, Италийн архитектор Клаудио Силверстрин зэрэг салбарын алдартай мэргэжилтнүүд хамтраад эхэлсэн ба Yeezy архитектурын төсөл хүн төрөлхтний түүхэнд хувьсгал хийсэн төсөл байх болно гэдгийг онцолсон юм.