Хайх

Ай Вэйвэй есдүгээр сарын 11-ний дурсгалд зориулсан үзэсгэлэнд оролцоно

Ай Вэйвэй есдүгээр сарын 11-ний дурсгалд зориулсан үзэсгэлэнд оролцоно

"Age of Terror: Art Since 9/11"

Text: Buro.Mongolia


Хятадын орчин үеийн уран бүтээлч Ай Вэйвэй Лондон хотод зохион байгуулагдах "Age of Terror: Art Since 9/11" үзэсгэлэнд оролцохоор болжээ. Үзэсгэлэнд улс төрийн хяналт, тандалт, зөрчилдөөн, тамлалт зэрэг ноцтой асуудлуудыг хөндсөн нийт 40 гаруй уран бүтээлчийн бүтээлүүд дэлгэгдэх болно.

Үзэсгэлэнгийн үеэр Ай Вэйвэй гантигаар хийсэн хяналтын камер бүхий шинэ бүтээлээ танилцуулна. Уран бүтээлчийн хэлснээр бол энэхүү камер нь улс төрийн хяналт ба тагнуулыг илэрхийлсэн аж.

Мөн үзмэрүүдийн дунд Грейсон Перригийн Dolls at Dungeness, September 11, 2001 нэртэй ваар дэлгэгдэх болно. Энэхүү бүтээлд хүүхэлдэйнүүдийг эзлэн авч байгаа байлдааны онгоцууд дүрслэгдсэн байдаг.

"Age of Terror: Art Since 9/11" үзэсгэлэн ирэх аравдугаар сард Лондон хотын "Imperial War" музейд нээгдэнэ.

цааш үзэх