Хайх

Танд урилга ирлээ: Google таныг Большой театр, Карнеги Холл, Берлины филармонид хүргэнэ

Танд урилга ирлээ: Google таныг Большой театр, Карнеги Холл, Берлины филармонид хүргэнэ

Wow эффект хангагдсан

Text: Б.Энхжин


Зураг:

Одоо та Берлины филармонид Бетховены № 9 симфони үзэхийн тулд хаашаа ч явах шаардлагагүй. Бүх зүйл ганц л “дарахад” болно

Большой театр, Карнеги-холл, Берлины филармон, Сан-Паулугийн театр, Брюсселийн опера болон бусад 60 гаруй хамгийн том тайзан дээр юу л гарч байна вэ тэрийг та компьютерийн дэлгэцнээс ч гэлээ нэгдүгээр эгнээнээс мэт үзэж, гайхамшгийг мэдрэх боломжтой боллоо.
Google, тодруулбал Google соёлын академийн "performingarts.withgoogle.com" сайтаар орсноор зүгээр нэг тоглолт үзээд зогсохгүй орчныг дэлгэмэл байдлаар харж, хөгжимчид болон маестрогийн дэргэдэх сандал дээр очин сууж, амьдаар нь үзсэн ч мэдрэх боломжгүй зүйлсийг мэдрэнэ.
Дээр нь Google тайзны ард орох боломжийг  мөн олгож байна. Тиймээс "орой юу хийх вэ?" гэх асуулт хэрэггүй бололтой. Аялаад байгаарай. 

цааш үзэх