Хайх

Banksy-гийн бүтээлүүд дуудлага худалдаанд

Banksy-гийн бүтээлүүд дуудлага худалдаанд

Нууцлаг урлаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Лос-Анжелес хотод 9-р сарын 30-нд болох Julien’s дуудлага худалдаагаар Бэнксигийн хоёр граффити орно

Зураачийн дуудлага худалдаанд орох эхний бүтээл бол 2010 онд Детройт хотын нэгэн нурсан байшин дээр зурагдсан "I remember when all this was trees" нэртэй граффити юм. Энэхүү бүтээлд улаан будагтай хувин барьсан хүүхдийн зургийн зэрэгцээ адилхан улаан өнгөөр бичигдсэн I remember when all this was trees гэх бичиг харагддаг билээ. Хамгийн сонирхолтой нь уг бүтээлийг үнэд хүргэж байгаа чухал зүйл нь Бэнксигийн зураг дээр үлдсэн хурууны хээ юм. Энэ зураг ойролцоогоор 200-400 мянган ам.доллар хүрэх магадлалтай байна.

Banksy-гийн бүтээлүүд дуудлага худалдаанд (фото 1)

Мөн түүний 2007 оны Donkey Documents нэртэй граффити нь дуудлага худалдаанд орох хоёр дах бүтээл юм. Энэ нь илжигнээс бичиг баримт шалгааж буй цэргийн зураг бөгөөд Бэнкси уг бүтээлийг Израиль болон Иордан голын хил дээр байршдаг ханан дээр зуржээ. Энэ бүтээлийн урьдчилсан үнэлгээ нь 400-600 мянган ам.доллар байна.

 

цааш үзэх