Биорк хувийн захидлуудаа задаллаа
Нийтлэлч Thames & Hudson-аас
Биорк хэсэг хугацаанд олны анхаарлаас алсарсан бол одоо эргээд л бүгдэд дурсагдах боллоо. Ийм шалтгаан ч олон. Шинэ цомог, хэд хэдэн видео клип гаргаснаас гадна түүний уран бүтээлд зориулсан үзэсгэлэн Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд саяхан нээгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Thames & Hudson хэвлэлийн газар "Bjork: Archives" гэх нэртэй ном хэвлүүлэх юм байна.
Сонирхолтой нь номны долоон бүлгийн нэгд Биорк, Тимоти Мортон нарын харилцаж байсан хувийн захидлууд оржээ. Америкийн Rise University-д багшилдаг Мортон нь метафизик, экологийн чиглэлээр судалгаа хийдэг, орчин үеийн философич юм байна. Харин дуучин бүсгүй өөртөө зориулж философийн хувийн тодорхойлолт гаргуулахаар түүнд хандсан байна.
Биоркийн хэлснээр философич түүнд маш их тусалснаас гадна бүсгүйн сэтгэлийг илүү зовоож байсан оршихуйн талаарх ярвигтай асуудлуудыг хамтдаа шийдэж чадсан гэжээ.