Блейк Лайвли ба Кристен Стюарт нар Вуди Аллений шинэ кинонд тоглоно
“Нэргүй” төслийн төлөвлөгөө
Вуди Аллен жил бүр заавал нэг шинэ кино гаргадаг зарчимтай тул одооноос нэр өгөөгүй байгаа шинэ төслийнхөө зураг авалтыг эхлүүлэх гэж байна
"Ухаангүй хүн" кино нь нээлтээ хийгээд удаагүй байхад Вуди Аллен шинэ киноны зураг авалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Зураг авалт 8-р сараас Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудад нэгэн зэрэг эхлэх юм байна. Шинэ төсөлд хараахан нэр өгөөгүй байгаа ч гол дүрүүд нь аль хэдийнэ хуваарилагдаад амжсан. Тодруулбал, Блейк Лайвли, Кристен Стюарт, Жесси Айзенберг, Паркер Поузи, Кори Столл болон Брюс Уиллис нар оюунлаг найруулагчийн бүтээлд оролцохоор боллоо. Аллен сүүлд найруулсан кинонуудаа Ром, Парис, Сан-Франциско ба Род-Айленд муж зэрэг газруудад авсан. Одоо харин шинэ төслөөрөө удаан уулзаагүй Нью-Йорк хотноо эргэн ирэх нь ээ.