Хайх

Bourne 5 киноны эсрэг дүрд Винсэнт Кассел тоглохоор боллоо

Bourne 5 киноны эсрэг дүрд Винсэнт Кассел тоглохоор боллоо

2016 оны долоодугаар сараас үзнэ

Text: Buro.Mongolia


Зураг: Bourne

“Bourne 5” киноны нээлт ирэх оны долдугаар сард болох ба Матт Дэймон, Томми Лий Жонес, Жулиа Стилес нар киноны багт багтжээ

Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа Bourne киноны шинэ цуврал бараг 10 жил дэлгэцэнд гараагүй Дэймоныг буцаан авчрах нь ээ. Жүжигчин маань хамгийн сүүлд 2007 онд "The Bourne Ultimatum" кинонд нууц ажилтны дүрээр тоглосон бөгөөд 2012 онд "Bourne Legacy"-д түүний оронд Жереми Реннер байсан боловч кино Бокс оффисд доогуур байр эзэлсэн юм.

Найруулагчаар хоёр болон гуравдугаар "Bourne"-ийг хариуцан ажилласан Пол Гринграсс тав дахь цувралд эргэн ирж байна. Киноны зохиолыг Гринграсс болон Дэймон нар хамтран бичиж, Кристофер Раус хоёр, гурав дах "Bourne"-ийн редактороор ажилласан билээ.

Тэгвэл шинэ цувралд Кассел Дэймонийг мөрдөж буй хөлсний алуурчны дүрд тоглох бөгөөд цааш юу болох нь одоохондоо тодорхойгүй байна. Тэрбээр тагнуулч Ники Парсонсын дүрд тоглохоор гэрээнд гарын үсгээ зурсан Жулия Стайлс болон дүр нь тодорхой болоогүй байгаа "Ex Machina" киноны жүжигчин Алиса Викандер нартай хамтран тоглоно. Мөн Томми Ли Жонс туслах дүрд тоглохоор гэрээнд гарын үсгээ зурсан байна.

цааш үзэх